АМГТГ-ЫН ГАЗРЫН ТОСНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА Ц.ЭРДЭНЭБАЯР ШАТАХУУНЫ ҮНИЙН БУУРАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ


       

       Шатахууны жижиглэнгийн үнийн хувьд Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, Аи-92 автобензин 280-310 төгрөг, Аи-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, Аи-92 автобензин 250 төгрөг Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан, Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон Аи-92 автобензин тус бүр 300 төгрөг, Аи-95 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан байна.

        Мөн Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн судалгаанаас харахад "Сод Монгол" ХХК ", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг, "Шунхлай групп" ХХК, "Сод Монгол" ХХК", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн Аи-92 автобензин 250-300 төгрөг, Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна. Жич: Улаанбаатар хотод 2020 оны 4 дүгээр сарын 14-ний байдлаар хотын төв хэсгээр буусан байгаа ба цаашид жижиглэнгийн үнийг жигд буулгахаар мэдэгдсэн болно.

       Бөөний үнийн хувьд "Магнай Трейд ХХК" -ийн А-80 болон АИ-92 автобензин тус бүр 270 төгрөг, дизелийн түлш 380 төгрөг , "Шунхлай" ХХК-ийн А-80 автобензин 70 төгрөг, АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 150 төгрөг, "Сод Монгол" ХХК-ийн А-80 болон АИ-92 автобензин, дизелийн түлш тус бүр 150 төгрөгөөр, "Ай Си Ай Си" ХХК-ийн дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан байна.

        Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 177.3-245.2 ам.доллар буюу баррель нь 22.72-32.27 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 36, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.

        2020 оны 04.07-04.14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор Аи-80 автобензин 120 тн, Аи-92 автобензин 8,460 тн, Аи-95 автобензин 112 тн, дизелийн түлш 9,815 тн нийт 18,752 тн, Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 508 тн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 3140 тн буюу Монгол Улсад нийт 22,953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 388
Өчигдөр 4225
Нийт 4956221