Эрдэс баялгийн салбарын 2020 оны эхний улирлын статистик мэдээлэл


 

Эрдэс баялгийн салбарын статистик мэдээлэл

2020 I-III

(1 улирал)

 

      УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНААС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН 2020 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 

1.УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ

1.1. Эрдэс бүтээгдэхүүний экспортын төсөөлөл, гүйцэтгэл

       Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлтүүдийг хүснэгтээр харуулав.

1.2. Төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл

          Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 2,224.6 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 208.5 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар буурсан байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 483.0 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 33.8 хувиар буурсан байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээг салбараар харуулав.

  • Уул уурхайн салбараас                          454.3 тэрбум төгрөг,
  • Газрын тосны салбараас                       21.3 тэрбум төгрөг,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр                  6.0 тэрбум төгрөг,
  • Бусад орлого                                          1.4 тэрбум төгрөг.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 21.7 хувийг бүрдүүлж байна.

 

1.3. Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого

       2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 454.3 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт                           20.7 тэрбум төгрөг,
  • Нүүрс                       171.1 тэрбум төгрөг,
  • Цайр                         6.8 тэрбум төгрөг,
  • Зэс                            217.0 тэрбум төгрөг,
  • Төмөр                       17.4 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш          4.6 тэрбум төгрөг,
  • Бусад                        16.7 тэрбум төгрөг.

 

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 212.6тэрбум төгрөг буюу 31.9 хувиар буурсан байна.

Дараах ашигт малтмалын татвар, хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Алт                           11.8(2.3 дахин их) тэрбум төгрөг,
  • Төмөр                      12.5(3.6 дахин их) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш         0.5(11.4%) тэрбум төгрөг,
  • Бусад                        3.1(22.5%) тэрбум төгрөг.

 

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Нүүрс                       146.4(46.1%) тэрбум төгрөг,
  • Зэс                            82.8 (27.6%) тэрбум төгрөг,
  • Цайр                         11.2(62.2%) тэрбум төгрөг.

 

2. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

2.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.1. Уул уурхай, олборлох салбар

       2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 8.0 сая тн нүүрс, 307.8 мян.тн зэсийн баяжмал, 2,411.6 кг алт, 1,450.9 тн молибдений баяжмал, 26.7 мян.тн хайлуур жоншны хүдэр, 4.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 895.7 мян.тн төмрийн хүдэр, 668.4 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 19.9 мян.тн цайрын баяжмалтус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 1,104.0 кг буюу 84.4 хувь, молибдений баяжмал 128.9 тн буюу 9.8 хувь, хайлуур жоншны баяжмал 3.0 мян.тн буюу 3.3 дахин их тус тус өссөн байна.

Харин нүүрс 4.9 сая тн буюу 38.0 хувь, зэсийн баяжмал 47.4 мян.тн буюу 13.3 хувь,төмрийн хүдэр 348.3 мян.тн буюу 28.0 хувь, төмрийн хүдрийн баяжмал 86.3 мян.тн буюу 11.4 хувь, хайлуур жоншны хүдэр 0.5 мян.тн буюу 2.0 хувь, цайрын баяжмал 4.0 мян.тн буюу 16.8 хувиар тус тус буурсан байна.

 

2.1.2. Хүнд үйлдвэрийн салбар

2020 оны эхний 3сарын гүйцэтгэлээр 172.9 мян.тн нүүрсэн шахмал түлш, 2.4мян.тн катодын зэс,4.7мян.тн металл бэлдэц, 7.1мян.тн металл цувимал,1.2 мян.тн ган төмөр хийц,17.4тн цахилгааны утас тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсэн шахмал түлш141.9мян.тн буюу 5.6дахин их өссөн байна.

Харин катодын зэс 848.0 тн буюу 25.7 хувь, металл бэлдэц 3.2 мян.тн буюу 40.4 хувь, металл цувимал 487.1 тн буюу 6.4 хувь, ган төмөр хийц 9.4тн буюу 0.8 хувь, цахилгааны утас 8.7 тн буюу 33.3 хувиар тус тус буурсан байна.

 

2.1.3. Газрын тосны салбар

       2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 461.5 мян.баргазрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 1.2 сая бар буюу 72.4 хувиар буурсан байна.

 

2.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

        Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 778.3 (19.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.0 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 859.1(29.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 600.7 (46.0%) тэрбум төгрөг, газрын тос олборлолт 167.6 (70.4%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 91.8 (7.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна. Харин бусад ашигт малтмал олборлолт 1.0 (4.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 64.4 хувийг эзэлж байна.

 

2.3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

        Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 3.0 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6(35.0%) их наяд төгрөгөөр буурсан байна. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6(48.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 883.9(66.9%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 518.9(30.4%) тэрбум төгрөг, газрын тос олборлолт 183.0(79.0%) тэрбум төгрөг, бусад ашигт малтмалын олборлолт 1.2(3.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 1.6(54.2%) их наяд төгрөг, үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 1.4(45.4%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

3. ГАДААД ХУДАЛДАА

         Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.1 хувиар буюу 860.1 сая ам.доллараар буурсан байна. Импорт экспортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 125.8 сая ам.доллараар сөрөг гарсан байна.

 

3.1. Эрдэс бүтээгдэхүүний экспорт

    Эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.0 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 735.9 сая ам.доллараар буюу 41.5 хувиар буурсан байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, тунгаасан зэс ба хайлшзэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 95.0 хувийг эзэлж байна.

 

3.1.1. Уул уурхай, олборлох салбар

Чулуун нүүрсний экспорт2020 оны эхний 3сарын гүйцэтгэлээр 252.4 сая ам.долларын 3.1 сая тн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 389.3 сая ам.доллар буюу 60.7 хувиар, тоо хэмжээгээр 4.6 сая тн буюу 59.6 хувиар тус тус буурсан байна. 2019 оны эхний 3 сарын байдлаар 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 83.0 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 80.9 ам.доллар болж буурсан байна. Чулуун нүүрсний 96.3 хувийг БНХАУ руу гаргасан байна.

 

Зэсийн баяжмалын экспорт2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр тоо хэмжээгээр 306.6 мян.тн, үнийн дүнгээр 351.2 сая ам.долларынзэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 54.8 мян.тн буюу 15.2 хувиар, 152.6 сая ам.доллар буюу 30.3 хувиар буурсан байна.2019 оны эхний 3 сарын байдлаар зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ 1,393.9 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед1,145.5 ам.доллар болж 248.4 ам.доллар буюу 17.8 хувиар буурсан байна.

 

Төмрийн хүдрийн экспорт2020 оны эхний 3сарын гүйцэтгэлээр 2.1 сая тн буюу 141.1 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 9.9 мян.тн буюу 0.5 хувиар буурч, үнийн дүнгээр 34.5 сая ам.доллар буюу 32.4 хувиар өссөн байна. 1 тн төмрийн хүдрийн дундаж үнэ 2019 оны эхний 3 сарын байдлаар 51.4 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 68.4 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 17.0 ам.долларбуюу 33.1 хувиар өссөн байна.

 

Хайлуур жоншны экспорт2020 оны эхний 3сарын гүйцэтгэлээр 35.3 сая ам.доллар ба 137.1 мянган тн-д хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 26.5 мян.тн-оор өссөн ч, үнийн дүнгээр 5.3 сая ам.доллараар буурсан нь экспортын дундаж үнэ 109.4 ам.доллараар буурсантай холбоотой. Хайлуур жоншийг 71.5 хувийг БНХАУ руу, 27.5 хувийг ОХУ руу, БНСУ, Узбекстан улс руу тус тус экспортолсон байна.

 

Цайрын баяжмалын экспорт2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээртоо хэмжээгээр 36.9 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 7.1 мян.тнбуюу 16.1 хувиар, үнийн дүнгээр 48.3 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 14.3 сая ам.доллар буюу 22.8 хувиар тус тус буурсан байна. 2020 оныэхний 3 сарын байдлаар цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,309.7 ам.доллараар экспортолсон бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 114.9 ам.доллараар буюу 8.1 хувиар буурсан байна.

 

Молибдений баяжмалын экспорт2020 оны эхний 3сарын гүйцэтгэлээр үнийн дүнгээр 11.2 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 748.0 мян.ам.доллар буюу 6.3 хувиар буурсан ч, тоо хэмжээгээр 1.5 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 151.9 тн буюу 10.9 хувиар өссөн байна. 2020 оны эхний 3 сарын байдлаар молибдений баяжмалын 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 7,212.0 ам.долларт хүрсэн ньөнгөрсөн оны мөн үеэс 1,320.7 ам.доллар буюу 15.5 хувиар буурсан байна. Молибдений баяжмалын 83.7 хувийг БНХАУ руу экспортолсон байна.

 

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 80.4 сая ам.долларын 1.6 тн алт экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 115.6 сая ам.доллар буюу 59.0 хувиар, тоо хэмжээгээр 3.1 тн буюу 66.6 хувиар тус тус буурсан байна. Алтны экспортын дундаж үнэ 2020 оны эхний 3 сарын байдлаар 51,652.1 ам.доллар болж өссөн байна.

3.1.2. Хүнд үйлдвэрийн салбар

Коксын экспорт2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 70.0 мян.ам.долларын 412.7 тн кокс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 6.4 сая ам.доллар буюу 98.9 хувиар, тоо хэмжээгээр 30.2 мян.тн буюу 98.7 хувиар тус тус буурсан байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс)2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 17.3 сая ам.долларын 3.1 мян.тн катодын зэс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 800.8 тн буюу 35.1 хувиар, үнийн дүнгээр 3.6 сая ам.доллар буюу 26.6 хувиар тус тус өссөн байна.

 

3.1.3. Газрын тосны салбар

Боловсруулаагүй нефтийн экспорт2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 322.3 мян.бар буюу 17.7 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс тоо хэмжээгээр 1,298.3 мян.бар буюу 80.1 хувиар, үнийн дүнгээр 70.1 сая ам.доллар буюу 79.8 хувиар тус тус буурсан байна. 2019 оны эхний 3 сарын байдлаар 1 барнефтийн хилийн дундаж үнэ 54.2 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 54.9 ам.доллар болж 0.7 ам.доллар буюу 1.3 хувиар өссөн байна.

 

3.2. Эрдэс бүтээгдэхүүний импорт

         Эрдэс бүтээгдэхүүний импорт 2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 1.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 124.2 сая ам.доллараар буюу 9.7 хувиар буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 284.0 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 31.4 сая ам.доллараар буюу 9.9 хувиар буурсан байна.

 

3.2.1. Хүнд үйлдвэрийн салбар

Коксын импорт: 2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 363.0 тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахадтоо хэмжээгээр 87.9 тн буюу 32.0 хувиар, үнийн дүнгээр 66.9 мян.ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 19.8 мян.ам.доллар буюу 42.0 хувиар тус тус өссөн байна.

 

3.2.2. Газрын тосны салбар

       Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.0 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2020 оны эхний 3 сарын байдлаар 238.6 сая ам.долларын 374.7 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс тоо хэмжээгээр 64.3 мян.тн буюу 14.6 хувиар, үнийн дүнгээр 28.4 сая ам.доллар буюу 10.6 хувиар тус тус буурсан байна.

 

Нефтийн бүтээгдэхүүний импортын 82.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 29.6хувийг автобензин, 52.5хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.

 

Автобензиныимпорт: 2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр тоо хэмжээгээр 114.0 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 27.8 мян.тн буюу 19.6 хувиар, үнийн дүнгээр 70.6 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 6.8 сая ам.доллар буюу 8.8 хувиар тус тус буурсан байна.2019 оны эхний 3 сарын байдлаар 1 тн автобензины импортын дундаж үнэ 545.6 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 618.9 ам.доллар болж 73.3 ам.доллар буюу 13.4 хувиар өссөн байна.

 

Дизель түлшний импорт 2020 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр тоо хэмжээгээр 200.3 мян.тн болж өнгөрсөн оны үеэс 63.1 мян.тн буюу 24.0 хувиар, үнийн дүнгээр 125.3 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 37.7 сая ам.долларбуюу 23.1 хувиар тус тус буурсан байна. 2019 оны эхний 3 сарын байдлаар 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 618.7 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 625.3 ам.долларт хүрч 6.6 ам.доллар буюу 1.1 хувиар өссөн байна.

 

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАЛААР

Газрын тосны олборлолтын чиглэлээр:

            Монгол Улсын хэмжээнд 2020 онд 6,6 сая баррель (890,000 тонн) газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335,6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

          2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 464 528 баррель буюу 63 389 тонн газрын тос олборлож, 321 798 баррель буюу 43 933 тонн (7.04%)газрын экспортлож 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Үүнээс:

  • А-80 автобензин 86,
  • Аи-92 автобензин 31,
  • Дизелийн түлш 36,
  • ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.

 

          2020 оны 04.07-04.14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор Аи-80 автобензин 120 тн, Аи-92 автобензин 8,460 тн, Аи-95 автобензин 112 тн, дизелийн түлш 9,815 тн нийт 18,752 тн, Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 508 тн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 3140 тн буюу Монгол Улсад нийт 22,953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

       

 

 

 


 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 558
Өчигдөр 4225
Нийт 4956391