ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО


 
        Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдааныг өнөөдөр (2020 оны 5 дугаар сарын 15) зохион байгууллаа. Тус зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга тэргүүлж бүрэлдэхүүнд 19 байгууллагын удирдлага, мэргэшсэн албан хаагчид ордог юм.
Энэ удаагийн хурлыг УУХҮЯ, Терроризмтой тэмцэх зөвлөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран зохион байгууллаа. Тус хуралд УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, УУХҮ-ийн төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, УУХҮЯ-ны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Жадамба болон бусад мэргэжилтнүүд оролцов. Мөн ГХ-ийн дэд сайд Б.Батцэцэг, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, ЗХЖШ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын дарга нар, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, ГИХГ, МХЕГ,ГЕГ, ТатЕГ, УБЕГ, ХХМТГ-ын удирдлагууд болон эдгээр байгууллагуудын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг хариуцсан мэргэшсэн албан тушаалтнууд оролцлоо.
 
Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдаан улирал тутамд тасралтгүй хуралдаж тайлант хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг гишүүдэд тайлагнаж, цаг үеийн болон болзошгүй терроризмын аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг юм.
Энэ удаагийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар нийт гурван асуудлаар танилцуулга хийж, дөрвөн асуудлыг хэлэлцэв.
Тухайлбал, Тагнуулын байгууллагаас зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, “Террорист этгээдийн харилцаа холбоонд гарч буй өөрчлөлт, чиг хандлага” болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-д Монгол Улсын ээлжит тайланг хамгаалсан дүнгийн тухай асуудлаар тус тус мэдээлэл, танилцуулга хийлээ.
 
Улмаар тэсэрч дэлбэрэх болон химийн хортой, аюултай бодис, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, устгалын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх тухай, МУ-ын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжих тухай, хими, биологи, цөм болон цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудал, түүнд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх тухай, Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг тус тус хэлэлцүүлж дэмжээд хуралдааны тогтоолд тусгаж ЗГХЭГ, ҮАБЗ-д танилцуулахаар тогтлоо.
 
 
Хэдийгээр манай улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмын аюул заналын эрсдэл харьцангуй бага ч гэсэн тус Зөвлөлийн үйл ажиллагаа нь ирээдүйд манай улсад учирч болзошгүй эрсдэл, эмзэг сул байдлыг олж тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү төвлөрч байна.
Манай Улсын терроризмтой тэмцэх зөвлөл нь дэлхийн бусад улс орнуудад байдаг зохион байгуулалтын бүтцийн жишгийн дагуу байгуулагдан ажилладаг байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 420
Өчигдөр 3848
Нийт 5103126