Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон орон нутагт ажиллалаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхайн сайд Г.Ёндон, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй албаны хүмүүс орон нутагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нефть боловсруулах үйлдвэр болон Сайншанд хотын хоорондох авто болон төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын сүлжээний ажлууд дууссан. Одоогоор талбайн газар шорооны ажил хийгдэж байгаа юм байна.

Уул уурхайн сайд Г.Ёндон:

Монгол улсын газрын тосны нөөц 332 сая тонн гэсэн тооцоо гарсан. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд 33-т ордог гэсэн судалгаа ч байдаг юм байна. Нэн тэргүүнд шийдвэрлэх зорилтууд гэвэл, газрын тосны геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээг өсгөх, мөн түүхий газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийн асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.

Тус нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд саад учруулж буй ганц хүчин зүйл нь корона вирус болоод байгаа аж. Цар тахалтай холбоотойгоор гадны мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа нь бүтээн байгуулалтын ажлыг удаашруулж байгааг үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг хэллээ.

Нефть боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай танилцсаны дараагаар Эрдэнэс тавантолгой ХК-ийн санхүүжилтээр Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуух 30 км-ийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд байгаа талаар салбарын сайд тэмдэглэн хэлж байв. Энэхүү төмөр замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсоноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тээвэрлэлтийн хэмжээ далайцтай нэмэгдэж улсын төсвийн орлого, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах юм. 

Мөн орон нутгийн томилолтын 2 дахь өдөр Уул уурхайн сайд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Гашуунсухайт боомт дээр Хил хамгаалах, Гааль, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудтай хийсэн уулзалтад оролцож нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар санал солилцов.

Сүүлчийн өдөр Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Эрдэнэс-Тавантолгой, Энержи Ресурс, Орон нутгийн тавантолгойн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцаж, хөрс хуулалт, олборлолтын ажлын биелэлт, уулын ажлын технологи, тулгамдаж буй асуудлуудыг сонсож зөвлөгөө өгч, шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1780
Өчигдөр 4328
Нийт 5353050