УУХҮ-ийн сайд Г.Ёндон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны төлөөлөгчид УУХҮ-ийн сайд Г.Ёндонд өөрсдийн хийж бүтээж буй бараа бүтээгдэхүүн болон төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах ажиллах хүсэлтийг тавьлаа.

Үүнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээж буй бараа бүтээгдэхүүнийг уул уурхайн салбарт нийлүүлэх.
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх орон тооны бус дэд зөвлөлөөр дамжуулан хамтын ажиллагааг идэвхижүүлэх.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд Уул уурхайн баялгаас орж буй орлогын тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сан байгуулах.

Уул уурхайн сайд Г.Ёндон:

Төрийн байгууллагын худалдан авалт нээлттэй тендерээр шалгаруулалт явагдаж худалдан авалтыг хийдэг.Тухайн уул уурхай байрлаж буй аймаг орон нутгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжин худалдан авалтыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийх боломжтой байдаг.  Улаанбаатар хотод ямар нэгэн уул уурхай байхгүй учраас та бүхэн тухайн орон нутгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай хамтран үйл ажиллагаа явуулахад тохиромжтой.

 Яамны сайдын зөвлөлийн хурал гэж болдог. Тус холбооны зүгээс яамны дэргэдэх орон тооны бус дэд зөвлөлийн гишүүнээ томилоод сайдын зөвлөлийн хуралд оролцуулах боломжтой.

Яамтай хамтран ажиллах хүсэлтээ албан бичгээр өгвөл яамны зүгээс бодлого зөвлөмжөөр дэмжин ажиллахаа илэрхийллээ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 8761
Нийт 5671466