Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Шивээ овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа.


УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс Шивээ овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа.

Шивээ овоо нүүрсний уурхай нь 1990 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нүүрсний орд нь нийт 29,500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2,7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Шинэ ус, Өехий цагаан болон Ногоон тойром гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байна.Үүнээс Шинэ-Усны хэсгийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй 4,290 га талбайд “Шивээ овоо” ХК үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ Усны хэсэг нь нийт 605 сая.тонн нөөцтэй болно.

Нийт техникийн 60 гаруй хувь нь элэгдэл, олон жилийн насжилтаас шалтгаалж хөрс хуулалт, олборлолтын ажил хоцрогдолтой явж байгаа. Мөн 1 тонн нүүрсний үнийг 2019 оны 8сарын 1-ний өдрөөс 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 29,060.00төгрөг болгосон.

Гэтэл 2019 оны жилийн эцсийн байдлаар 1 тн нүүрсний бодит өртөг 32,903төгрөгт хүрсэн. Эндээс 1 тонн тутамд 3,843 төгрөгийн алдагдал хүлээж байгаа учраас техникийн шинэчлэл хийх мөнгөн хөрөнгийн хомсдолтой байна. Иймээс нүүрсний үнийг олборлолтын бодит өртөгт хүргэж байж техникийн шинэчлэл хийх боломжтой болно гэдгийг уурхайн дарга Т.Энхтүвшин онцлон хэллээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон:

Нийт өр төлбөрийг шийдвэрлэхийн тулд уурхайн удирдлагууд санаачилгатай, шинэ гарц хайж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав. “Уул уурхай бол мэргэжлийн бөгөөд сэтгэлтэй хүний ажилладаг салбар. Шивээ-Овоогийн уурхайн хувьд машин техникийн эд анги, техник хэрэгслээ хэмнэсэн жолооч нарт урамшуулал олгохоос эхлээд хүн бүр, хэсэг бүр, цех бүрээс зардлаа хэмнэх арга барилд шилжиж, бүтээмж өндөртэй ажиллах боломж харагдаж байна. Зардал хэмнэе гэхээр нийгмийн халамж, цалин мөнгө хасах тухай ярих биш, эрчим хүч, техникийн зардлаа хэмнэх арга барилаас эхлэх учиртай”-г сануулж, 14 хоногийн дараа зардал хэмнэх бодит төлөвлөгөө танилцуулахыг компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 55
Өчигдөр 7444
Нийт 5687102