Г.Ёндон: Бүтээгдэхүүн экспортлогч компаниуд цар тахлын эсрэг нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна


Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.

УУХҮ-ийн сайдын зүгээс уурхайд ажиллаж буй ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг нарийвчлан мөрдөх, ажилчдыг түргэвчилсэн оношлогоонд хамруулахыг компанийн удирдлагуудад даалгасан ба экспортын гол бүс нутагт байрлах дээрх ордуудад Аюулгүйн тусгай бүс байгуулж, тээврийн жолооч нарыг нэг бүрчлэн оношлогоонд хамруулснаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг “Ногоон бүс” болгож зарлахыг үүрэг болгосон. Одоогоор тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллүүд ногоон бүс байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж гарган онцгой дэглэмийн өндөр зохион байгуулалтад орж ажиллаж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 4003
Нийт 6465859