АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД


Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын 2020 оны 30 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хадны бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, халдварын сэргийлэлт хяналт, COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тусгаарлах байр, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтэлийн бодисын нөөц, ачаа тээвэр болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааны үед гарч болох халдварын эрсдэлд үнэлгээ хийхэд дараах нийтлэг дутагдал үүссэн байна. Үүнд:

  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн дутагдалтай;
  • Ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн СО\/ID-19 халдвараас сэргийлэх, халдварын сэргийлэлт хяналтын талаарх мэдлэг дутмаг;
  • Ажиллагсад, ялангуяа жолооч нар халдвараас сэргийлэх талаарх мэдлэг сул
  • Тусгаарлах байр стандартын шаардлагад нийцэхгүй;
  • Хоол үйлдвэрлэл, нийтийн байранд ажиллагсад нэг дор олноороо цуглардаг;
  • Ээлжийн ажилтнууд нэг өрөөнд хамтдаа байрладаг;
  • Ариутгал халдваргүйтгэлийн бодис, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөц хангалтгүй;
  • Орон нутгийн иргэд уурхай руу шинжилгээгүй орж, гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийгдээгүй;
  • Уртын болон богино тээврийн жолооч нарыг ялгаж тусгаарлалт хийсэн нь тодорхой бус;
  • Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр туслан гүйцэтгэгч байгууллагуудтайгаа хамтарч ажилладаггүй, нэгдсэн төлөвлөлт байхгүй, зөрөөтэй байгаа зэрэг нь халдвар гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Иймд салбарын аж ахуйн нэгжүүд Эрүүл мэндийн яамнаас гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид өгөх зөвлөмж”-ийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллана уу.

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

                                                                                                                        

 

 

 

 

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 4709
Нийт 6763407