ХАРМАГТАЙН БҮЛЭГ ОРДЫН ХҮРЭЭНД 53.1 ТОНН АЛТНЫ НӨӨЦТЭЙ “ХОЙД БҮРГЭД” ТАЛБАЙГ ИЛРҮҮЛЛЭЭ


“Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын геолог хайгуулын хэсэг 2018-2019 онуудад Хармагтайн ордод эрэл-үнэлгээний ажлыг “Хойд Бүргэд” хүдрийн биет, хувирлын бүсийн хэмжээнд хийсэн бөгөөд гадаргад илэрсэн алтны агуулгыг гүнд нь үнэлэх, 1975-1976 оны зураглалын ажил, 1978-1980 оны Хармагтайн ангийн эрэл, эрэл-үнэлгээний ажлуудын үед судлаачдын тогтоосон таамаглалыг баталгаажуулах зорилгоор нийт 24 цооногийн өрөмдлөг, геологийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

 “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зөвхөн нэг хэсэг болох “Хойд бүргэд” биетэд явуулсан нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг нэгтгэж ордын исэлдсэн болон үндсэн хүдрийн биетүүдийн нөөцийн хүрээ, хязгаарт бодит (B) болон боломжит (С) зэргүүдээр 53.14 тн алтны нөөцийг нарийвчлан тогтоож, Монгол улсын эрдэнэсийн санд бүртгүүлээд байна.

Цаашид Овоот хярын хүдэржилтийн бүсийн бусад хүдрийн биетүүдийн хүрээнд нарийвчилсан хайгуулын ажлыг өндөр бүтээмж, шахуу төлөвлөгөөтэй үргэлжлүүлэн хийж алт болон бусад ашигт эрдэсийн нөөцийг бүрэн гүйцэд тогтоох, уг нөөцийг ашиглах техник технологийн сонголтыг хийж, ТЭЗҮ-ийг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орны өмнө тулгараад байгаа цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, арга хэмжээг боловсруулан ажиллах үүрэг даалгаврыг УУХҮЯ-нд Засгийн газраас өгөөд байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3646
Нийт 7046624