Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн зэрэг олгох сургалтанд урьж байна


 

Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох сургалтыг 2021оны 2дугаар сард онлайнаар явагдах болсныг зарлан холбогдох болзлыг хангасан хүмүүсийг хамрагдахыг урьж байна.

Бүртгэл эхлэх хугацаа: 2021-01-08-наас 2021-01-28 хооронд baaskanil@yahoo.com, btseveen2003@yahoo.com, цахим болон Baasanjargal Amarjargal, Tseveenjav Jamba facebook хаягуудаар холбоо барьж бүртгүүлэнэ үү!

Тавигдах шаардлага: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд (бакалавр, магистр) боловсрол эзэмшсэн бөгөөд бакалаврын зэрэгтэй бол мэргэжлээрээ тасралтгүй 8-аас доошгүй, магистр зэрэгтэй бол 5-аас доошгүй жил ажиллаж туршлагажсан, зохих бүтээл, нийтлэл, туурвилтай байх. Зөвлөх зэрэг горилогч нь мэргэшсэн зэрэгтэй, хоёр удаа зэргээ амжилттай сунгуулсан тохиолдолд шалгаруулалтанд орох эрхтэй.

Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл-анкет (хавсралтбөглөх), ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбарууд,мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ-үнэмлэх баримтуудын хуулбар, бүтээлийн жагсаалт (2 хүнээр баталгаажуулсан гарын үсэг-тэмдэгийн хамт авсан байх)3х4 зураг-2%, иргэний үнэмлэхийн хуулбар-2%, сургалтын төлбөр нь Зөвлөх зэрэг горилогчийнх-1 сая төгрөг,Мэргэшсэн зэрэг горилогчийнх-800 мян.төг. ШУТИС-ГУУС Голомт банк 8115101741тоот дансанд тушаасан баримт.

УУХҮЯ, АМГТГ,ШУТИС-ийн вэб сайтаас (Уул уурхайн сайдын 2015-3-12-ны 53-р mоот тушаалыг үзэх)

Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн зэрэг олгох Зөвлөл

ШУТИС-ийн Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв

Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг

 

 

Харилцах утас-99185616-А.Баасанжаргал, 99110575-Ж.Цэвээнжав

МЭРГЭШЛИЙН  ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ МЭРГЭЖИЛТНИЙ ӨРГӨДЛИЙН МАЯГТ ТАТАЖ АВАХ ЛИНК:

https://we.tl/t-I8AxgF0QRP

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3305
Өчигдөр 4599
Нийт 7046283