Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 онд манай орны нийгэм, эдийн засагт тэр дундаа уул уурхай, газрын тосны салбарт хүнд сорилтууд тулгарсан билээ.
Энэхүү хүнд цаг үед улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан хариуцлагатай, үр бүтээлтэй ажилласан салбарын баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдийг урамшуулах зорилгоор Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбарын оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжлөл гардууллаа.
Нийслэл Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор зарим аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл гардуулах үйл ажиллагааг түр хойшлуулаад байсан бөгөөд УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр газрын тосны салбарын нэр бүхий 9 аж ахуйн нэгжид өргөмжлөл гардуулах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгарсан компаниудын төлөөллүүдэд шагналыг гардуулан баяр хүргэж, амжилт хүсээд цаашид хамтын хичээл зүтгэлээр сорилтыг даван туулж, улс орны нийгэм эдийн засаг, салбарын хөгжилд оруулах хувь нэмрээ улам бататгахыг хүслээ.
Шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүд:
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Өнөөдөр | |
Өчигдөр | 4284 |
Нийт | 6466140 |