Уул уурхайн салбарыг Г.Ёндон сайд үргэлжлүүлэн удирдахаар боллоо


Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр сарын 29-ний өдөр танхимын бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулсанаар шинэ Засгийн газар бүрдсэн. Монгол Улсын Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас найм нь үүрэгт ажлаа үргэлжлүүлэх бол шинээр найман хүн томилогдлоо. Уул уурхайн салбарыг өмнөх Засгийн газрын сайд Гэлэнгийн Ёндон үргэлжлүүлэн удирдахаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзсан бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд баяр хүргэж, унасан эдийн засгийг сэргээхэд уул уурхайн салбар маш том үүрэгтэй. Боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж гурван сая иргэнээ орлоготой болгох тал дээр хамтарч ажиллахыг хүсээд ажлын амжилт хүссэн юм.

Уулзалтын дараа ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо нар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийг сонордуулж, хоёр дахь удаагаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, тамга тэмдгийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

 

УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3489
Өчигдөр 4599
Нийт 7046467