УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


2 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням болон Эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэгийн төлөөлөлтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар уулзаж салбарын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын эхэнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход УИХ, ЗГ, Мэргэжлийн байгууллагууд нэгдсэн нэг ойлголттой болох, салбарт тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн дүн шинжилгээнд үндэслэн хамтын хэлэлцээрээр шийдвэрлэх зэрэг асуудлыг ярилцсан.    

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдан судалгааны ажил хийгдэж байгаа, реформын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орж байгаа тухай дурдаад, мэргэжлийн холбоодоос тооцоо судалгаатай, бодлогын түвшинд санал санаачилга дэвшүүлж ажиллавал хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаашид салбарын бодлогын судалгаа болон ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний чиглэлээр яамтай хамтарч ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан ба уулзалтын төгсгөлд энэ сард багтаан мэргэжлийн зөвлөл, холбоод болон холбогдох албаныхны хамтаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон юм.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 4879
Нийт 6763577