КАНАД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН MERIT ТӨСЛӨӨС “ГАЗРЫН ТОСНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ” СЭДЭВТ СУРГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.


Ард иргэд, олон нийтэд газрын тосны салбарын талаарх мэдээллийг өгөх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, салбарыг сурталчилан таниулах арга хэмжээний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санаачлага, захиалгаар Канад Улсын Засгийн газрын MERIT төслөөс  “Газрын тосны амьдралын мөчлөг”танин мэдэхүйн мэдээлэл сургалтын материал боловсруулсныг MERIT төслийн захирал Ж.Адамс  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өглөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газарын холбогдох албан хаагчид Канад Улсын Техникийн зөвлөхтэй   хамтран Ашигт малтмал газрын тосны газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Дорнод их сургууль, Пeтро Матад ХХК-ийн төлөөллийг хамруулан сургалтын хөтөлбөр боловсруулж, салбарын үйл ажиллагааг сурталчилан таниулах 19 сургагч багшийг бэлтгээд байна.

Сургагч багш нар нь газрын тосны амьдралын мөчлөгийн талаарх бүхий л үе шат, мөн тухайн орон нутагт газрын тосны салбараас бий болох боломж, иргэдийн оролцооны талаар нэгдмэл мэдээллийг ард иргэдэд хүргэх зорилготой юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гол зорилтуудын нэгболох газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөх,  Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах асуудлын хүрээнд газрын тосны эрэл, хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх нь чухал  бөгөөд, үүний тулд ард иргэд, хүүхэд залуусын газрын тосны салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, мэдэх эрхийг хангах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ цаг үeд уг сургалтын арга хэмжээ  нь ихээхэн ач холбогдолтой болохыг УУХҮ-ын сайд Г.Ёндон  онцлов.

Видео линк:  https://www.youtube.com/watch?v=I9Zp1taT3aQ

                       https://www.youtube.com/watch?v=9oWXlYQoOYw

                       https://www.youtube.com/watch?v=GOWG2GAv3A4

                       https://www.youtube.com/watch?v=HYHja0SDrg4

                       https://www.youtube.com/watch?v=fg9w2AEVG4Y

                       https://www.youtube.com/watch?v=61lCeicFV34

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 4141
Нийт 8067325