Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг олгох, гэрчилгээ гардуулах арга хэмжээ болов


Газрын тосны салбарын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, зэрэг дэв олгох хоёр дахь удаагийн сургалт явагдаж дууслаа. Сургалтын үр дүнд газрын тосны зөвлөх инженер арав, мэргэшсэн инженер 14 бий болж, зэрэг дэвийн гэрчилгээ, тамгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гардан авлаа.

Гардуулах ёслолд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат нар оролцов. Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ “Энэ ажлыг зохион байгуулахад идэвхтэй ажилласан Зөвлөлийн гишүүд, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн захиргаа, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн удирдлагууд, гишүүд, дэмжигчид ШУТИС-ийн мэдээллийн төвийн захирал менежер нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр гэрчилгээгээ гардан авч байгаа та бүхэн эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил үйлстээ тууштай зүтгээрэй ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Олон улсын болон үндэсний хэмжээнд Мэргэшсэн мэргэжилтний гүйцэтгэх үүргийг сайн биелүүлж, эрхийг эдэлж, ёс зүйг чанд сахиж ажиллахыг захиж хэллээ.

Манайд газрын тосны мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, зэрэг дэв олгох тухай заалт тусгасан “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад хоёр жил, энэ талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох яамны сайдын тушаал гараад нэг жил гаруй болж байгаа бөгөөд эдгээр эрх зүйн баримт бичгийн дагуу уг асуудлыг хариуцах зөвлөл (2016-4-5, №A/37), төв (2016-26, №А/19) байгуулагдан  ажилласны дүнд ийнхүү хоёр дахь удаагийн сургалтаа зохион байгуулжээ. 

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2979
Өчигдөр 4227
Нийт 2217174