Спортын дөрвөн төрөлт тэмцээн эхэллээ


"Эрдэнэс Монгол" ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй спортын 4 төрөлт тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, ЗГХЭГ-ын дэд дарга, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Даажамба нар нээж үг хэлэв.

Тэмцээн гар бөмбөг, шатар, сагсан бөмбөг, ширээний теннисийн төрлөөр болж, бямба гаригт өндөрлөнө.

Тус тэмцээнд урилгаар ЗГХЭГ, УУХҮЯ, ЭХЯ, АМГТГ, Цөмийн энергийн комисс, ТӨБЗГ-ын баг тамирчид болон Эрдэнэс Таван Толгой ХК, Эрдэнэс Оюу Толгой ХХК, Багануур ХК, Шивээ Овоо ХК, Эрдэнэс Шивээ Энержи ХХК, Эрдэнэс Метан ХХК, Эрдэнэс Ассет Менежмент ХХК, Эрдэнэс Ашид ХХК, Мон Атом ХХК, Эрдэнэс Стийл ХХК, Гашуун Сухайт Авто Зам ХХК зэрэг компаниудын баг тамирчид оролцож байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1998
Өчигдөр 1810
Нийт 615795