Уурхайчдын спортын их наадам-2017 өндөрлөлөө


“Уурхайчдын спортын их наадам-2017” арга хэмжээ БХИС-ийн“Алтан илд”спорт цогцолборт болж өндөрлөлөө.

Энэ жил Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор наадам өргөндэлгэр болж, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар зэрэг таван төрлөөр 31 байгууллагын 750-аад тамирчид авхаалж самбаа, ур чадвар, оюун ухаанаа сорин оролцов.

Уурхайчдын спортын их наадмыг нээж,УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж үг хэлэхдээ “Бид 2016 онд улсныхаа экспортын 86 хувь, гадны хөрөнгө оруулалтын 66 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71 хувь болон ДНБ-ний 21 хувийг эзэлсэн өндөр амжилтаар түүхт ойгоо угтаж байна. Уурхайчид бид улс эх орныхоо эдийн засагт өндөр хувь нэмэр оруулахын зэрэгцээ спортын талбарт өөрсдийгөө хөгжүүлсээр ирсэн. Та бүхэн уралдаан,тэмцээндээ идэвхтэй оролцож спортын өндөр амжилт гаргахын сацуу Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гээд баг тамирчдад амжилт хүсэв.

Уурхайчдын бие бялдарыг чийрэгжүүлж, тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх болон уурхайчид хоорондын холбоог бэхжүүлэн харилцан туршлага солилцож нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилго бүхий уг наадмыг Монголын уул уурхайн бирж, УУХҮЯ, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Ашигт малтмал,газрын тосны газар хамтран зохион байгуулж, “Таван толгой” ХК "Хартарвагатай" ХК, "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК-иуд ивээн тэтгэв.

Наадмын үеэр "Таван толгой” ХК-ийн Хүний нөөцийн албаны дарга Г.Лхагва сагсан бөмбөгийн спортын мастер, “Болдтөмөр ерөөгол”ХХК-ийнажилтан  П.Эрдэнэдорж волейболын спортын дэд мастер цол, “Тавантолгой”ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж,“Хартарвагатай” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Баяржаргал нар БСШУСЯ-ны “Алтан-Од” шагнал, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн дасгалжуулагч А.Батмагнай, “Эрдэнэс Тавантолгой”ХХК-ийн төлөвлөлтийн инженер Б.Уранбаяр нар БСШУСЯ-ны “Спортын алдар” медалиар тус тус шагнагдав.

Шинэхэн мастер Г.Лхагва цолоо хүлээн аваад “Миний хувьд сагсан бөмбөгийн спортоор 35 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд энэ спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг минь үнэлж спортын мастер хэмээх хүндэт шагналыг өгсөнд маш их талархаж байна” гэв.

НААДМЫН ТАВАН ТӨРЛИЙН МЕДАЛЬТНУУД:

1.    Шатрын эмэгтэйчүүдийн тэмцээнд

Алтан медаль – Ц.Шүрэнцэцэг – Даян контракт майнинг ХХК

Мөнгөн медаль – Н.Цэвээндулам – Мера ХХК

Хүрэл медаль – Б.Алтантуяа – Бласт ХХК

Шатрын эрэгтэйчүүдийн тэмцээнд

Алтан медаль – Х.Тэмүүжин – Даян контракт майнинг ХХК

Мөнгөн медаль – н.Мөнхдөл – Эрдэнэс таван толгой ХХК

Хүрэл медаль – Ч.Ганболд – Эрдэнэт үйлдвэр ХХК

2.    Дартсын тэмцээнд

Алтан медаль – Н.Наранбат – МУУЗалуучуудын холбоо

Мөнгөн медаль – Б.Дима – Эрдэнэс таван толгой ХХК 

Хүрэл медаль – С.Баяржаргал – Хартарвагатай ХК

3.    Ширээний теннис эмэгтэйчүүдийн тэмцээнд

Алтан медаль –  н.Дэлгэрмаа - Даян контракт майнинг ХХК

Мөнгөн медаль – Я.Мөнхтогтох  – Эрдэнэт үйлдвэр ХХК

Хүрэл медаль – С.Энхмаа – Оюутолгой ХХК

Ширээний теннис эрэгтэйчүүдийн тэмцээнд

Алтан медаль –  Д.Баяраа - Эрдэнэт үйлдвэр ХХК

Мөнгөн медаль – О.Хатанбаатар  – Эрдэнэс таван толгой ХХК 

Хүрэл медаль – О.Цолмонбаатар – Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК

4.    Волейболын  эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд

Алтан медаль –  Даян контракт майнинг ХХК

Мөнгөн медаль – Бласт ХХК

Хүрэл медаль – Эрдэнэт үйлдвэр ХХК

Волейболын  эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд

Алтан медаль –  Эрдэнэт үйлдвэр ХХК

Мөнгөн медаль – Эрдэнэс таван толгой ХХК 

Хүрэл медаль – Бласт ХХК

5.    Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд

Алтан медаль –  Бласт ХХК

Мөнгөн медаль – Эрдэнэт үйлдвэр ХХК

Хүрэл медаль – Даян контракт майнинг ХХК

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд

Алтан медаль –  Эрдэнэт үйлдвэр ХХК

Мөнгөн медаль – МУУЗалуучуудын холбоо

Хүрэл медаль – Бласт ХХК

ШИЛДЭГ ТОГЛОГЧИД:

Волейбол (эмэгтэй)– Бласт ХХК-ийн тамирчин н.Цэрэнчунд

Волейбол (эрэгтэй)– Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тамирчин н.Батсэлэнгэ                

Сагсан бөмбөг (эмэгтэй)- Бласт ХХК-ийн тамирчин н.Үүрийнтуяа

Сагсан бөмбөг(эрэгтэй)- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тамирчин н.Оюунболд         

БАГИЙН НИЙЛБЭР ДҮН:

Тэргүүн байр  - Даян контракт майнинг ХХК

Дэд байр -  Эрдэнэт үйлдвэр ХХК

Гуравдугаар байр - Бласт ХХК

Дөрөвдүгээр байр – МУУЗалуучуудын холбоо

 

Б.Буяннэмэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3251
Өчигдөр 2208
Нийт 789180