Х.Владимир: Зэс хайлуулах үйлдвэрийг Ханбогдод барина


Өнгөрсөн гуравдугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд зэс хайлуулах үйлдэвр барих шийвэр гарсан. Өмнө нь Бор-Өндөрт барина гэж байгаад яагаад Ханбогдод болж өөрчилсөн юм бэ? Шийдвэрийн дагуу ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

2017 оны гуравдугаар сарын 18-нд Засгийн газрын тогтоолоор жилд нэг сая тонн зэсийн баяжмал хайлуулах үйлвэрийг Оюутолгойн зэс, алтны ордыг түшиглэн барихаар шийдсэн. Жилдээ 1,5 сая тонн зэсийн баяжмал олборлох нөөцөд тулгуурлан зэс хайлуулах үйлдвэрийг барихаар болсон. Хамгийн гол нь нэгд Оюутойн зэс алтны ордныг 100 гаруй жил ашиглах нөөцөд түшиглэх нь зүйтэй гэж үзсэн. Хоёрт Оюутолгойн далд уурхай 2022 оноос ашиглалтанд орж эхлэхэд жилдээ 1,5-1,8 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Оюутолйгой зэсийн баяжмал алт, мөнгөний агууламж өндөр гэдгээрээ онцлог. Зэс хайлуулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулахад 258 мянган тонн катодын зэс, 6 тонн цэвэр алт 60тонн мөнгө, бусад газрын ховор элементийг ялгаж авах бүрэн боломжтой болно. Зэсийн баяжмал хэлбэрээр нь гаргахаас илүү 100 хувь металь болгож гарган, өөрсдөө бирж дээр биет байдлаар зарж валютын нөөцөө нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Зэс хайлуулах үйлдвэрээс маш их хэмжээний хүхрийн хүчил гарна. Нэг сая тонн зэсийн баяжмалаас ойролцоогоор 900 мянган тонн хүхрийн хүчил гарна. Тэгэхээр зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийн тээвэрлэлтийн асуудал нэлээд түвэгтэй байсан. Бор-өндөрт баривал өргөн төмөр замаас нарийн төмөр замд шилжүүлэн ачилт хийнэ. Эрдэнэтээс Хятадын зах зээлийн харэглэгчид хүргэхэд нэлээд хол зайтай туссан. Хайлуулах үйлдвэрээс гарсан хүхрийн хүчлээ 1700-2000км зайд тээвэрлэж, Хятадын зах зээлд хүргэхээр байсан. Харин Ханбогд суманд барьснаар энэ зай хоёр дахин багасч, цаашлаад Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглатанд орвол хайлуулах үйлдвэрээс гарч байгаа хүхрийн хүчлийг тусгай зориулалтын  вагоноор тээвэрлэх боломжтой. Тусгай зориулалтын нарийн царигтай вагоныг Хятадаас оруулж ирээд, хамгийн ойр зах зээлд хүргэх давуу тал байна. Хятад хүхрийн хүчил, элементийн хүчлийн хэрэглээ өндөрт тооцогддог. Жилдээ 20 сая хэрэглээтэй гэгддэг маш том зах зээл л дээ. Тиймээс баршил сонгоход эдгээр хүчин зүйлийг харгалзан шийдсэн. Түүнчлэн Оюутолгой бүтээн байгуулалтыг дагаж дэд бүтэц хөгжсөн байгаа.

Гэхдээ зэс хайлуулах үйлдвэр барихад усны асуудал нэлээд хүндрэлтэй гэж ярьдаг. Өмнөговьд асуудлыг яаж шийдэх гэж байгаа вэ?

Усны асуудлыг шийдэх боломж байгаа. Усны нөөцөө гадаргын усаар хангах боломжтой. Дэлхийн банк болон олон улсын байгууллагын санхүүжилтээр Орхон, Хэрлэн говь зэрэг төслийн хүрээнд нэлээд судлагаа хийсэн. Эдгээр голууд дээр тодорхой хэмжээний сан бий болгож, тухайн сангаараа усны хэрэгцээтэй байгаа Тавантолгой, нүүрс угаах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Оюутолгойн баяжуулах үйлдвэр хэрэгжсэнээр говийн бүсэд бүтээн байгуулахаар төлөвлөсөн томоохон төслүүдийн усны асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой болно. Зэс хайлуулах үйлдвэртэй хамтад нь гадаргын усны төслийн ТЭЗҮ, холбогдох судалгааг хийж байна.

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг яаж шийдэх юм бэ. Энэ чиглэлд ямар ажил хийгдэж байгаа вэ?

Засгийн газрын тогтоолоор төр 10 хувийг эзэмшинэ гэдгийг заасан. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулатын гэрээнд Засгийн газар гуравдагч этгээдтэй зэс хайлуулах үйлдвэр баривал зэсийн баяжмал ямар ч саадгүй нийлүүлнэ гэсэн заалт байгаа юм. /3,21 заалт/ Энэ заалтын хүрээнд Засгийн газар 10 хувьдаа ямар нэгэн зардал гаргахгүйгээр эзэмшинэ. Үлдсэн 90 хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийж, хөрөнгө оруулалтаа шийднэ. Хөрөнгө оруулалтыг хоёр хувилбараар босгоно. Төслийн өөрийн бодит өгөөжийг үндэслэн банк санхүүгийн байгууллагаас 30 хувийг зээлэх, Үлдсэн эх үүсвэрийг хөрөнгө оруулалтын сан, бирж дээр төслөө танилцуулж хөрөнгө оруулалт татах чиглэлийн ажлыг хийж байна. Энэ ондоо багтаж хөрөнгө оруулагч нартай тохиролцож гэрээ хэлэлцээр хийнэ.

Ямар улсын, аль чиглэлийн хөрөнгө оруулагчид сонирхож байгаа вэ. Ер нь сонирхлоо илэрхийлсэн хөрөнгө оруулагчид байна уу?

Дэлхийн 10 гаруй томоохон зэс үйлдвэрлэгчдэд төслөө танилцуулж, урьдчилсан байдлаар саналаа хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 4-5 компаниас хөрөнгө оруулах санал ирсэн. Хонг Конгийн хөрөнгийн биржийн сангуудаас санал ирсэн. Эдгээр хөрөнгө оруулагчидтай дөнгөж яриа хэлэлцээрт орж байна. Зэсийн гол хэрэглээний 45 хувийг Хятад дангаараа эзэлж байнаа. Тиймээс Хятадын хөрөнгө оруулагчид хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа. Бусад улсаас ч хөрөнгө оруулагчид саналаа илэрхийлж байна.

Оюутолгой компанийн хувьд Ханбогдод барих зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулах санал ирүүлсэн үү?

Оюутолгой компани хөрөнгө оруулалтын гэрээнд зэс хайлуулах үйлдвэр барих асуудлаа тусаагүй. Харин Засгийн газар гуравдагч этгээдтэй зэс хайлуулах үйлдвэр барих юм бол зэсийн баяжмалаа нэн түрүүнд нийлүүлнэ гэсэн заалттай. Энэ заалтын дагуу ажил явагдана. Хоёрт, Оюутолгой компани далд уурхайн бүтээн байгуулалтад маш их хөрөнгө зарж байгаа. Тиймээс шууд хөрөнгө оруулах санал бол илэрхийлээгүй. Бид далд уурхай бүрэн хүчин чадлаар ашиглаж эхлэхээс өмнө зэс хайлуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж зэсийн баяжмалд агуулагдаж буй бусад металиа ялгаж, Монголбанкинд орлого төвлөрүүлсний дараа зэсээ экспортод гаргах юм.

Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдвэл хэдий хэр хугацаанд барих боломжтой вэ?

Ойролцоогоор 18-20 сарын хугацаанд барьж, ашиглалтанд оруулах боломжтой. Хайлуулах үйлдвэрийг дагаж туслах үйлдвэрүүд байгуулах бөгөөд 1000 гаруй ажлын байр бий болно.

 

Эх сурвалж: itoim.mn

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1598
Өчигдөр 1874
Нийт 478568