ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:Геологийн албаны лабораторийн техник, тоног төхөөрөмж

Тендер шалгаруулалтын дугаар:УУХҮЯ/201801002

                                                                       

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам ньэрх бүхий тендерт оролцогчдоос“Геологийн албаны лабораторийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах”тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянга/ төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн сангийн 100900018001 тоот дансанд төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.      Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жилийн аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас доошгүй байх

2.      Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна. /Банкны бичгээр баталгаажуулсан байна/

3.      Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 он.

4.      Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2017 он дуустал хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын төсөвт өртгийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 10%-аас багагүй байна.

5.      Тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгт (ТШӨХ)-д заасан бусад шаардлагууд.

 

Тендерийн хамт 27,137,600 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mnцахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

Монгол Улс, Улаанбаатар хот 15160,

Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,

Засгийн газрын 2 дугаар байр, 3 дугаар давхар 310 тоот.

 Холбоо барих утас: 51-264883

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 2892
Нийт 1767059