ТЕНДЕРИЙН УРИЛГА


Тендер шалгаруулалтын нэр:Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж (Улсын хэмжээнд)нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер.

Тендер шалгаруулалтын дугаар:УУХҮЯ/201801001     

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам ньэрх бүхий тендерт оролцогчдоос “Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж (Улсын хэмжээнд)нийлүүлэгчийг сонгоншалгаруулах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн сангийн 100900018001 тоот дансанд төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна.  Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жил. 2016, 2017 оны аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна. /Банкны бичгээр баталгаажуулсан байна/
  3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, гэрээ дүгнэсэн акт.

Тендерийн баталгааны үнийн дүн:

Тендерт оролцогч24 сая төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Засгийн газрын бондоор ирүүлсэн тендерийн баталгааг хүлээн зөвшөөрнө.

Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаасөмнө www.tender.gov.mnцахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

Монгол Улс, Улаанбаатар хот 15160,

Чингэлтэй дүүрэг,Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,

Засгийн газрын 2 дугаар байр, 3 дугаар давхар 301 тоот.

 Холбоо барих утас: 51-260631

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 2893
Нийт 1767060