Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал


1. Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан бичиг баримтууд;
  • Мэргэжлийн холбооны гишүүн болохыг тодорхойлсон баримт бичиг;
  • Газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ /эх хувиар/
 
2. Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх тусгай зөшөөрөл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.4-т заасан бичиг баримтууд;
  • Агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл эдгээрийн түрээсийн гэрээ;
  • Мэргэжлийн холбооны гишүүн болохыг тодорхойлсон баримт бичиг;
  • Агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, техникийн дүгнэлт, эсхүл түрээсийн гэрээнд заагдсан агуулахын техникийн дүгнэлт;
 
3. Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Аж ахуйн үйл ажиллаганы тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан бичиг баримтууд;
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан холбогдох шаардлагыг хангаж байгааг нотолсон бичиг баримт;
  • Мэргэжлийн холбооны гишүүн болохыг тодорхойлсон баримт бичиг;
  • Түгээх станцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, техникийн дүгнэлт, эсхүл түрээсийн гэрээнд заагдсан түгээх станцын техникийн дүгнэлт;

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1690
Өчигдөр 1874
Нийт 478660