“Төв банк ба валютын ханш, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс” сэдвээр мэдээлэл хийлээ


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр өнөөдөр /2018.04.06/ Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд яамны ажилчдад зориулан “Төв банк ба валютын ханш, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс” сэдвээр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Монголбанкны явуулж буй үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулан, валютын ханш болон түүнд нөлөөлөх хүчин зүйлс, олон улсын туршлага ямар байдаг талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулсан юм.

   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эхэлсэн “Төв банк ба валютын ханш, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс” мэдээллийг Монголбанк цаашид бусад төрийн байгууллагын ажилчдад зориулан явуулахаар төлөвлөжээ.

УУХҮЯ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 2902
Нийт 1767069