Геологи, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн анхааралд


Монголын Геологичдын өдөр болон Үндэсний геологийн алба үүсгэн байгуулагдсаны 79 жилийн ойг тохиолдуулан геологи, эрдэс баялгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, ажлын онцгой амжилт бүтээл гаргасан  инженер, техникийн ажилчид, холбогдох албан тушаалтан, албан хаагчдыг  Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний геологич” хүндэт тэмдэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр шагнана.

            Иймд  холбогдох материалыг Уул уурхайн сайдын /хуучин нэрээр/ 2014 оны 83 дугаар тушаал "Салбарын Тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр шагнах журам", "Жуух бичгээр шагнах журам"/-ын дагуу бүрдүүлж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ирүүлнэ үү.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 4601
Өчигдөр 5528
Нийт 2019484