Ашигт малтмалын төрөл тус бүрээр эрэл хайгуулын ажлын аргачилсан зөвлөмж боловсруулагдаж байна


Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж боловсруулах төслийн даалгавар, редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/195 дугаар тушаалаар баталсан.

Уг ажлын хүрээндАвстрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр алт, шороон орд, төмөр, хайлуур жонш, газрын тос гэсэн 5 төрлийн ашигт малтмалын хайгуулын ажилд хэрэглэх аргачилсан зөвлөмж боловсруулж байна.

Зөвлөмж боловсруулахаар шалгарсан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн дэргэдэх “Эрдэс баялгийн судалгаа, геомэдээллийн сургалтын төв”-ийн захирал профессор Г.Ухнаагаар ахлуулсан төслийн багийнхантай Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн төлөөлөл 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уулзалт хийж төслийн даалгаврын талаар тайлбар мэдээлэл хийлээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр ашигт малтмалын тухайн төрөл тус бүрээр эрэл хайгуулын ажлыг явуулах аргачилсан зөвлөмж боловсруулагдаж энэ салбарт бас нэгэн голлох гарын авлага болох ач холбогдолтой. Мөн геологи хайгуулын ажлыг иж бүрэн, системтэй явуулах зааварчилгаа болсоноор мэргэжилтэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага хоорондын эрэл хайгуулын талаарх ойлголцол, уялдаа холбоог сайжруулах, хийгдэх ажлын төрөл, түүнтэй уялдсан хөрөнгө оруулалтыг тодорхой болгох чухам алхам болно.

 Мөн Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ын 3.7-д “ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн зэрэглэл, ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалын онцлогт тулгуурлан гаргасан зааварт нийцүүлж болно” гэж тус тус заасан нөхцөл хангагдах юм.

Өнөөдрийн байдлаар “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ыг нүүрс, цацраг идэвхт (уран-тори) ашигт малтмалын хайгуулд хэрэглэх арга зүйн зөвлөмжийн төслийг боловсруулан ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэгдээд байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1350
Өчигдөр 2828
Нийт 2136644