"Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018" болзолт уралдааны шалгаруулалт эхэллээ


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шалгаруулалтыг албан ёсоор зарлаж байна.

     Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/61 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажилллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой.  

 Тус болзолт уралдаанд оролцсоноор үйлдвэр, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал дээшлэхээс гадна ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ХҮРТЭХ, АЛДАРШИХ, албан байгууллага, хамт олон ХАБЭА-н ажлын шинэлэг санаачлага, хийсэн ажлын дадлага туршлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах боломжтой юм.      

Аж ахуйн нэгж байгууллагуудыг “Жижиг” (50 хүртэл ажилтантай), “Дунд” (51-199 ажилтантай),  “Том” (200-аас дээш ажилтантай) гэсэн 3 ангилалаар, ангилал тус бүрд 3 байгууллагыг шалгаруулж алдаршуулдаг.   

Уралдааны материалыг:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд 2018 оны 11 сарын 15-ны дотор хүлээн авна.

Холбоо барих:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн: 

Б.Энхзул        Утас:  99850240

                                           Б.Отгонбат    Утас:  99125262

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1132
Өчигдөр 2828
Нийт 2136426