“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг боллоо


“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/201 болон А/229дүгээр тушаалаар УУХҮЯ,ХХААХҮЯ, ЭХЯ, АМГТГ-ын холбогдох ажилтнууд, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажилласан билээ. Ажлын хэсэг төслийг боловсруулан, www.mmhi.gov.mn хуудсаар санал авч байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт салбарын мэргэжлийн холбоод, ШУТИС, Үйлдвэрлэл технологийн парк, аж ахуйн нэгжүүд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ. Оролцогчдын зүгээс “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг цагаа олсон зөв зүйтэй болохыг онцолж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-днийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээг 2030 он гэхэд 50 хувьд хүргэхээр тусгагдсан. МөнТөрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд зэс, алт цэвэршүүлэх болон газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, хар төмөрлөг, нүүрс, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус тусгагдсан билээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-д дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхзорилгыг дэвшүүлэн тавьсан. Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн боловч бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хүнд үйлдвэрийн зорилтот хөтөлбөрийг өнөөг хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байна.

Цаашид хүнд аж үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор  хүнд аж үйлдвэрлэлийн гол нэрийн түүхий эд болох зэс, алт, төмрийн баяжмал, нүүрс болон газрын түүхий тосны нөөц, үйлдвэрлэл, экспорт, импортын худалдааны өнөөгийннөхцөлбайдлынүнэлгээ,хүндажүйлдвэрийннийгэм-эдийнзасаг, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээнд тулгуурланхүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах шаардлага үүссэн юм.

         Хөтөлбөрийн төслийн зорилго, зорилтуудыг дараахь байдлаар дэвшүүлэн тавина. Үүнд:

         Монгол Улсынэдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцийн хөгжил, экосистем, хөрш орнуудын хөгжлийн чиг хандлагатай уялдууланметаллурги,газрын тос, нүүрс, нүүрс-хими, химийнүйлдвэрүүдийг байгуулж хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэттехник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.                           

Энэхүү хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

  • Хүнд аж үйлдвэрийн хууль эрх зүй, хөрөнгө оруулалт болон татварын таатай, тогтвортой орчинг бийболгох;

 

  • Хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг уялдуулах арга хэмжээ авах;

 

  • Өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, зэсийн баяжмал боловсруулах болон алт цэвэршүүлэх үйлдвэрийгбайгуулах бэлтгэлийг хангаж, үйлдвэрийнбарилгыг дуусгах;

 

  • Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

 

  • Нүүрсболон нүүрсхимийн боловсруулах үйлдвэрлэлийгхөгжүүлэх;

 

  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, хөгжүүлэх;

 

  • Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, метал хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

 

  • Олон улсын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар өөрийн орны нөөц, чадавх, онцлогт тулгуурлан хөгжүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхжуулах.  

Хөтөлбөрийн төсөлд тусгагдсан арга хэмжээнүүдийг 2019-2023 онуудад хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс гадаадын хамтран ажиллагч байгууллагууд, мөн олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

             Хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээнэмэгдэж, ялангуяа цэвэр зэс үйлдвэрлэлийн хэмжээ 1.6 дахин, зэс утасны үйлдвэрлэл 2 дахин өсч, улмаар нэмүү өртөг шингэсэн шинэ үйлдвэрүүд нэмэгдэж, эдийн засгийнбүтцэд томоохон өөрчлөлтүүдорно.

             Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7,8 дахин, ширэмний үйлдвэрлэл 3 дахин өсч, ган бөмбөлөг, ган туйван, ган утас зэрэг гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангана. 

             Мөн газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны  бүтээгдэхүүн автобензин, дизель түлшний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импорт 1.0тэрбумгаруйам.доллараар буурч, энэхүүхэмжээгээр гадаад худалдааны тэнцлийн орлогонэмэгдэнэ.

             Хүнд аж үйлдвэрээс улсын болон орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэж, хүнд аж үйлдвэрийн салбарт ажлын байр тогтвортой өсч, 5000 гаруй ажлын байр шинээр бийболохын зэрэгцээхүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл, экспортын худалдааны хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн тогтвортой, таатай орчинг бүрдүүлсэн байна.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3681
Нийт 2213649