ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 17 дугаар хуралдаан боллоо


Монгол Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн 17 дугаар хуралдаанэнэ сарын 19-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд боллоо. Хуралд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал, Үндэсний зөвлөлийн гишүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон байна.

Үндэсний зөвлөлийн 17 дугаар хуралдаанаар Монгол Улсын “Улаанбаатар аудит корпорац”, Их Британийн “Харт Нойрс” компаниудын консорциумын Монгол Улсын ОҮИТБС-ын 2017оны буюу арван хоёр дахь тайлан, Монголын ОҮИТБС-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ.

Мөн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Олборлох үйлдвэрлэлийн ашиг хүртэгч эздийн ил тод байдлын “Замын Зураг” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тухай болонОлборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт төслийн талаар тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасан байна.

 

Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоолоор ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ажлын хэсгийн ахлагчаар Төрийн нарийн бичгийн даргыг тус тус томилсон байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1004
Өчигдөр 4548
Нийт 2632876