Төрийн одон медалиар шагнав


Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14 тоот зарлигаар  XVII жарны хаврын тэргүүн сарын “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн  сар шинийн баярыг тохиолдуулан  Эрдэс баялгийн салбарт үр бүтээлтэй ажилласан зарим  хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнасныг өнөөдөр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав гардуулав.

Алтан гадас одонгоор

УУХҮЯ-ны мэргэжилтэн П.Хүрэлхүү, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ахмад ажилтан Н.Баасанжав, АМГТГ-ын жолооч Х.Зоригт, АМГТГ-ын Мэдээллийн төвийн ажилтан Ц.Оюундарь, АМГТГ-ын  мэргэжилтэн Ц.Уранцэцэг, "Эрдэнэс таван толгой" ХК-ын операторчин Н.Цогт.

Хөдөлмөрийн хүндэт медалиар

АМГТГ-ын мэргэжилтэн Ц.Баатарбилэг, Д.Мягмарсүрэн нар, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн  Ажлын албаны дарга Б. Мөнхбаатар, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажилтан Б.Сүндэрьяа, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн операторчин Т.Энхбаатар, АМГТГ-ын УУҮТХ-ийн мэргэжилтэн Д.Эрдэнэтунгалаг нарыг тус тус шагнав. 

Шагнал авсан хүмүүст хандаж УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав  үг хэллээ. Тэрбээр “Улс орны эдийн засгийн  тэргүүлэгч  салбар  Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үр бүтээлтэй ажилласан та бүхэнд  Монгол Улсын төрийн одон  медалиар шагнагдсанд  халуун баяр хүргэе.  Та  бүхэндээ эрүүл энх хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил үйлсэд нь улам  амжилт гаргахыг хүсье” гэлээ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 4211
Нийт 3357209