Зөвлөх үйлчилгээний зарлал


Байршил: Монгол Улс

Зөвлөх үйлчилгээний нэр: “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах”

Дугаар: УУХҮЯ/201901016

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Зөвлөх хуулийн этгээд нь сүүлийн 5 жилд олон улс болон бүс нутгийн хэмжээнд ижил төстэй зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн  төслийн ТЭЗҮ боловсруулсан туршлагыг нотолсон мэдээлэл, баримт бичиг
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний туршлага, ур чадварын чадавхын талаарх мэдээлэл

 

            Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажлын цагаар авч болох бөгөөд саналаа 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад (Улаанбаатарын цагаар) багтаан Монгол болон Англи хэл дээр бэлтгэн доорх хаягаар бичгээр ирүүлнэ.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн нэгж

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 15160, Чингэлтэй дүүрэг,

Нэгдсэн Үндэстний гудамж-5/2, Засгийн газрын II байр,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,109 тоот өрөө

Холбоо барих утас: 976 51-264373 (Инженер Б.Отгонбаяр)

Цахим шуудан: otgonbayar345@gmail.com

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2118
Өчигдөр 5315
Нийт 2960855