Газрын тосны баялаг, нөөцийн ангилал, зэрэглэлийг хэрэглэх аргачилсан зөвлөмж боловсруулагдлаа


Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Газрын тосны баялаг, ордын нөөцийн ангилал, зэрэглэлийг хэрэглэх аргачилсан зөвлөмж”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Аргачилсан зөвлөмж нь олон улсын Газрын тосны баялгийн менежментийн систем “PRMS”-д суурилжээ.Энэхүү баримт бичиг нь газрын тос, хийн тодорхойлолт, тэдгээрийг хэрхэн ойлгож хэрэглэх тухай, түүнчлэн зарим шинж чанар, ангилал, зэрэглэлүүдийг тусгасан баялаг, нөөцийг үнэлэх, тооцоолох үйл ажиллагааны удирдамж болохын хувьд цаашид холбогдох заавар, журам боловсруулахад суурь болгож хэрэглэх боломжтой гэж үзжээ.

        Олон Улсын хэмжээний өөр нэг систем бол НҮБ-ын хүрээний нөөцийн ангилал (The United Nations Framework Classification for Fossil Energy and Mineral Reserves and Resources)ба мөн НҮБ-ийн баялгийн менежментийн систем (UNRMS)-д анхаарал хандуулах болжээ.

Энэхүү төслийг боловсруулахад Австрали Улсын Засгийн газрын Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕР)-ийн дэмжлэгээр ШУТИС-ийн ГУУС-ийнтөслийн хүрээнд Л.Алтангэрэл, Д.Буян-Арвижих, Д.Алтанхуяг нар гүйцэтгэжээ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 2988
Нийт 2813694