“ЭРДЭС БАЯЛАГ-ЭМЭГТЭЙЧҮҮД” Үндэсний чуулган-II гарсан зөвлөмж, уриалга


ЗӨВЛӨМЖ, УРИАЛГА

 

Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилга, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, жендэрийн тэгш эрхийг хангах зорилгоор “Хамтын хүч-Хөгжлийн гарц” уриалга доор Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд үндэсний II чуулганы оролцогчдоос эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагууд болон салбарын нийт эмэгтэйчүүддээ хандан дараах зөвлөмж, уриалгыг хүргүүлж байна. Үүнд:

 

  1. Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын жендэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  2. Салбарын жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр бусдыг манлайлж,  үлгэр жишээ болон үр дүнтэй ажилласан аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагааг сурталчлан, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, урамшуулах;
  3. Улс орны тогтвортой хөгжил, сайн засаглалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, оролцоог хангах тэр дундаа эдийн засгийн голлох хөдөлгөгч хүч болсон эрдэс баялгийн салбарын удирдах албан тушаал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэх;
  4. Жендэрийн хэвшмэл ойлголтыг үгүй хийж, эрдэс баялгийн салбарт ажил эрхлэх эмэгтэйчүүдэд хүйсээс үл хамааран ажил мэргэжлээ чѳлѳѳтэй сонгох, цалин урамшууллын ижил нѳхцѳлѳѳр хангагдах боломжийг бүрдүүлэх;
  5. Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа амаржсаны болон жирэмсний амралттай байгаа эмэгтэйчүүдийн ажлын байрыг хадгалах, нялх хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөрийн нөхцөл, ажлын цагийг уян хатан зохицуулах замаар ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарах;
  6. Ажлын байран дахь аливаа хэлбэрийн бэлгийн дарамт, шахалтаас урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаж, хэрэгжүүлэх,
  7. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо байгуулж, энэхүү чуулганаа уламжлал болгон зохион байгуулах;
  8. Мөн Нэгдсэн холбоогоороо дамжуулан, салбарын эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжил (оюун ухаан, бие бялдар, эрүүл мэнд)-д чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг санаачлан, тогтмол хэрэгжүүлж, нэвтрүүлэх.

 

“Эрдэс баялаг эмэгтэйчүүд”

Үндэсний II чуулганд оролцогсод

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1822
Өчигдөр 4468
Нийт 3232705