“ХОЙТ, ТӨВ, ЗҮҮН АЗИЙН ГҮНИЙ ГЕОЛОГИЙН ПРОЦЕСС БА МЕТАЛЛОГЕНИ” ОЛОН УЛСЫН ХУРАЛД ГЕОЛОГЧИД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА


    Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд МУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНКазУ-ын хамтарсан “Хойт, төв, зүүн азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн IV үе шатны судалгааны ажлын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо 2019 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

 

ОХУ-ын төлөөлөгчдийг ВСЕГЕИ-ийн ерөнхий захирал Шинжлэх ухааны доктор Олег Петров, БНХАУ-ын төлөөлөгчдийг БНХАУ-ын ШУА-ийн академич Ли Тингдонг,БНКазУ-ын төлөөлөгчдийг БНКазУ-ын Хүнд үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны Геологи,газрын хэвлий ашиглалтын хорооны дэд дарга бөгөөд Газрын хэвлийн ашиглалт, газрын хэвлийн геологийн судалгааны газрын тэргүүн Тналиев Мирболат, БНСУ–ын төлөөлөгчдийг Геологи, эрдэс баялгийн судалгааны хүрээлэн (KIGAM)-ийн Геологийн газрын Геологийн судалгааны төвийн судлаач доктор Паул Хонг нар тус тус ахалж ирэх бөгөөд 4 орноос нийтдээ 50 орчим судлаачид ирэхээр нэрээ ирүүлсэн байна.

 

Энэхүү олон улсын хурлын хүрээнд Ази тивийн болон бүс нутгуудын геологийн судалгаанд тухайн төсөлд оролцогч орнуудын судлаачдаас оруулж буй хувь нэмрийг харуулсан сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэх болно. Иймд эрдэмтэн судлаачид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

           

            Жич: Хуралд оролцохыг хүссэн хүмүүс geo.rudn@gmail.comхаягаар хандаж, бүртгэлээ баталгаажуулна уу.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2752
Өчигдөр 3844
Нийт 3374709