"МОНГОЛЫН ГЕОЛОГИ 80" Олон улсын эрдэм шинжилгээний хурал болох тухай


       Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Монголын геологи-80” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Эрдэмтэн судлаачид, геологчид та бүхэн ойн хуралд хэлэлцүүлэх илтгэлийн саналаа (илтгэл, абстракт болон илтгэгчийн нэр, байгууллага, албан тушаалыг англи, монгол хэлээр) geo.rudn@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

     Холбогдох материалууд нь Хайгуулчин (монгол, monseginfo@gmail.com), өгүүлэл Mongolian Geoscientist (англи, mongoliangeoscientist@must.edu.mn) сэтгүүлийн дугаарт хэвлэгдэн гарах болно.

Жич: Абстрактад тавигдах шаардлагыг энд  дарж татаж авах боломжтой ба ирүүлсэн илтгэлийн саналыг зохион байгуулах ажлын хэсгийн хүрээнд шийдвэрлэж эцсийн байдлаар хариуг эргэж мэдэгдэнэ.

Абстракт болон илтгэлийн санал хүлээж авах сүүлийн хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 4700
Нийт 3644779