Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх, Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал
Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
-
Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах
-
Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
-
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
-
Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;
Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж:
-
Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх 800,000.0-2,000,000.0 төгрөг
-
Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх 200,000.0-500,000.0 төгрөг
Бусад:
-
Дансны дугаар: 2611197474, Улаанбаатар банк , Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
-
Гүйлгээний утга: Тэмдэгтийн хураамж
Мэдээлэл өгөх: УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнд үйлдвэрийн хэлтэс. Утас: 51-264179
Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримтын жагсаалт батлах тухай - Үзэх