ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД


     Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 16-29-ний өдрүүдэд “Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Өдөрлөгийн хүрээнд тус яам нь уул уурхай, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг танилцуулах, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог хангаж, үйл ажиллагааг таниулах ажлыг зохион байгуулна.

Иймд өдөрлөгт оролцох хүсэлтэй хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дотор дараах хаягаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлнэ үү.

 

Холбоо барих: 51-264179, УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Оюунбаатар

 

 

ХҮНД ҮЙЛДВЭР, ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ХЭЛТЭС

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 4605
Нийт 3493243