МОНГОЛ УЛСАД ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН СПОРТЫН 5 ТӨРӨЛТ НААДМЫН УДИРДАМЖ


  1. Зорилго:

Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээндгеологийнсалбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдыг биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулж, спортод хандах идэвх, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.

 

  1. Зохион байгуулагч, спортын төрөл, хугацаа:

 

  • Спортын наадмыг Уур уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/10 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, Монголын Биеийн Тамир, Спорт Сонирхогчдын Холбоохамтран зохион байгуулна.
  • Тэмцээнд оролцох багийн бүртгэлийн хураамж 250,000.0 /хоёр зуун тавин мянга/, шатар, дартс болон ширээний теннисний багийн төрлийн хураамж 60,000.0 /жаран мянга/ төгрөгийг бэлнээр эсвэл Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо ТББ-ын Голомт банкны 1165 11 9297 тоот дансанд шилжүүлнэ. Төлбөрийн баримтыг техникийн зөвөлгөөн дээр зохион байгуулагчид хүлээлгэн өгөх бөгөөд хураамжийг ямарч тохиолдолд буцаан олгохгүй.
  • Спортын наадам дараах төрлөөр зохион байгуулагдана. Үүнд:

 

2.3.1 Сагсан бөмбөг

2.3.2 Волейбол

2.3.3 Ширээний теннис

2.3.4 Шатар

2.3.5 Дартс

 

  • Тамирчдын тоог дараах байдлаар тогтооно.

 

Спортын төрөл

Тэмцээний төрөл

Тоо

1

Сагсан бөмбөг

Баг

Эр 10, Эм 10

2

Волейбол

Баг

Эр 10, Эм 10

3

Ширээний теннис

Баг

Эр 2, Эм 1

4

Шатар

Баг

Эр 2, Эм 1

5

Дартс

Баг

Эр 2, Эм 1

 

  • Тэмцээнд оролцох тамирчин нь тухайн байгууллагад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон байх шаардлагатай.
  • Тэмцээнд байгууллага, тамирчдыг баталгаажсан мэдүүлэг, нотлох баримттай оролцуулна. /Мэдүүлгийг удирдамжийн хавсралтын дагуу бөглөсөн байх/ Үүнд:
  • Ажилд томилогдсон тушаал
  • Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
  • ТҮЦ машины лавлагаа /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн/
  • Иргэний үнэмлэх /холбогдох газраас тодруулга авах тул тамирчдын регистерийн дугаарыг мэдүүлэгт заавал бичих/
  • 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сарын зураг байх/
  • Спортын наадам 2019 оны 10 дугаар сарын 24-25-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдана.
  • Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 13:00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
  • Шатрын тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагт “Буянт-Ухаа” цогцолборт эхэлнэ.
  • Ширээний теннисний тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагт “Буянт-Ухаа” цогцолборын зааланд эхэлнэ.
  • Волейболын тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд 09:00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборын зааланд болно.
  • Сагсан бөмбөгийн тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” цогцолборын зааланд болно.
  • Дартсын тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт “Буянт Ухаа” спорт цогцолборын зааланд болно.

 

  1.  Спортын наадам явуулах журам:
  2. Спортын наадмыг тухайн төрлийн мэргэшсэн шүүгчдээр шүүн явуулна.
  3. Багууд тухайн спортын төрлийн 2 ээлжийн ижил хувцастай байна.
  4. Спортын наадмын төрөлд оролцогч багийн тооноос шалтгаалан хэсгийн хуваарилалт хийх системээ сонгоно.
  5. Талбайн шүүгчийн шийдвэр эцсийнх байна. Тэмцээнд ямар нэгэн маргаан гарвал баг тамирчдыг удирдаж байгаа багийн ахлагч шүүгчдийн зөвлөлд асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.
  6. Тэмцээнд оролцох баг өөрийн байгууллагын тугийг авчирна. (Спорт зааланд байрлуулахаар)
  7. Багууд сахилга батын болон зохион байгуулалтын зөрчил гаргасан тохиолдолд спортын наадмаас хасах хүртэл арга хэмжээ авна.
  8. Аль нэг багт болон тоглогчид сахилгын арга хэмжээ авах тохиолдолд ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС хуралдан эцсийн шийдвэрийг гаргана.
  9. Эрүүл мэндийн болон хувь хүний осол гэмтлийн даатгалыг зохион байгуулагч тал хариуцахгүй болно. Оролцогч байгууллагууд өөрсдийн хувийн зардлаар эрсдэлээ хариуцна.
  10. Багт тухайн төрлийн тэмцээний лигийнтамирчинг оролцуулахгүй.
  11. Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг хавсралт маягтын дагуу үнэн зөв, тодорхой бөглөж, баталгаажуулсан байна.

 

4. Техникийн зөвлөгөөн:

4.1 Спортын наадмын техникийн зөвлөгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотод Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын зааланд хийнэ.

4.2 Байгууллагууд спортын наадамд оролцох албан ёсны мэдүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 3 давхарт 308 тоотод хүлээн авна.

4.3 Тэмцээнд оролцох баг, тамирчдын холбогдох зардлыг тухайн байгууллага бүрэн хариуцна.

 

  1. Спортын их наадмын шагнал, урамшуулал:

5.1 Спортын их наадмын төрөл тус бүрт эхний 3 байр эзэлсэн баг тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах ба багийн спортын төрөлд шилдэг тоглогч нарыг тодруулна.

5.2 Байгууллагын нийт дүнг бага онооны системээр тооцон гаргаж эхний 3 байрт шалгарсан байгууллагуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.

5.3 Нийлбэр дүнгээр түрүүлсэн байгууллагуудад Спортын наадмын цомыг гардуулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

5.4 Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд шалгарсан байгууллагууд захирлууд болон баг хамт олон оролцоно.

5.5 Спортын их наадмын талаар 99080104, 99010485, 91050450 дугааруудаас лавлана уу.

 

МОНГОЛ УЛСАД ГЕОЛОЛГИЙН АЛБА БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН СПОРТЫН НААДАМД ОРОЛЦОХ БАГ, ТАМИРЧДЫН МЭДҮҮЛГИЙН ЗАГВАРЫГ ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ?

 

 

 

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 4635
Нийт 3644714