ЭРДЭС БАЯЛАГИЙН САЛБАРТ ОЛОН ЖИЛ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ЗАРИМ ХҮНИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2228 жил, ИхМонголУлсбайгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, цол, одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

Уул уурхайн сайдын зөвлөх Дашийн Бат-Эрдэнэ,

“Гурван үндэс” ХХК-ийн зөвлөх геологич Гүнчингийн Дэжидмаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Дамбийсүрэнгийн Болд,

“Минторес” ХХК-ийн “Эргэлийн зоо-50” төслийн ахлагч Шагдарсүрэнгийн Доржсүрэн

Геологийн төв лабораторийн ахмад ажилтан Өсөхбаярын Доржханд

Алтан гадас одонгоор

МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимийн багш Норовын Байгалмаанарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Төрийн дээд цол, одон медалийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  гардуулав

Монгол орны геологийн тогтцыг судлах, эрдэс баялгийг эрэх, хайх үйлсэд ажил, амьдралаа зориулж, олон тооны ашигт малтмалын орд газрыг нээн илрүүлж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулж, чин сэтгэлээр хөдөлмөрлөж ирсэн үе үеийн геологичдод Монгол Улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан геологичдод шагнал гардууллаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Ахмад геологич М.Хишигдэлгэр

Ахмад геологич Ж.Банзрагч

Ахмад геологич Ү.Наянбаатар

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Номын санч, Картографч-техник геологич Д.Цэрэннадмид

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ, Минералогийн инженер, ахмад ажилтан Д.Баасанбат

“Говьгео” ХХК, Геологич Б.Саранхүү

Чойрын геологийнхон ТББ, ахмад геологич Л.Лхагважав

МУИС, багш, дэд профессор, Тэргүүний геологич Б.Бат

ГУУСАХолбоо, Геологич инженер, Тэргүүний геологич Л.Өсөхбаяр

ГУУСАХолбоо, Геологич инженер, Тэргүүний геологич Л.Бадраа

Хөдөлмөрийн хүндэт медаль

АМГТГ-ын ЭБМТТ-ийн дарга, геологич Н.Мөнхбилэг

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ, бутлагч, ахмад ажилтан, Тэргүүний геологич Л.Дуламжид

“Алтай нэгдэл” ХК,Техник геологич,Тэргүүний геологич-2007 Ш.Мурат

“Галт алтгана” ХХК, Ерөнхий геологич, Тэргүүний геологич Д.Галбаатар

Чойрын геологийнхон ТББ, ерөнхий геологич, ахмад ажилтан Б.Бямбасүрэн

ШУТИС, ГУУС, профессор, Тэргүүний геологич Б.Мөнхцэнгэл нарыг тус тус шагнасан юм.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3632
Нийт 3749020