УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2019 ЭХНИЙ IX САРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ


 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны эхний есөн сарын болон аравдугаар сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.

I. УУЛ УУРХАЙН САЛБАРААС УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛСАН ТАТВАР, ХУРААМЖ

2019 оны эхний 9 сарын байдлаар улсын төсөвт 1.9 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт                  30.5    тэрбум төгрөг,
  • Нүүрс              933.0  тэрбум төгрөг,
  • Цайр               57.7    тэрбум төгрөг,
  • Зэс                  803.9  тэрбум төгрөг,
  • Төмөр             18.8    тэрбум төгрөг,
  • Жонш              24.2    тэрбум төгрөг,
  • Бусад              55.0    тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 360.6 тэрбум төгрөг буюу 23.1 хувиар өссөн байна. Үүнд:

  • Нүүрс          280.9 (43.1%) тэрбум төгрөг,
  • Зэс               87.4(12.2%тэрбум төгрөг,
  • Төмөр          5.4(40.9%тэрбум төгрөг,
  • Жонш          11.8 (95.4%) тэрбум төгрөг,
  • Бусад           0.7(1.2%) тэрбум төгрөг,

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Алт     21.1 (40.9%) тэрбум төгрөг,
  • Цайр   4.5   (7.3%) тэрбум төгрөг,

 

                                                             II. Аж үйлдвэрийн салбар

 

II.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 39.0 сая тн нүүрс, 964.7 мян.тн зэсийн баяжмал, 11.0 тн алт, 3.8 мян.тн молибдений баяжмал, 95.3  мян.тн  хайлуур  жоншны  хүдэр,  35.6  мян.тн хайлуур  жоншны  баяжмал,  6.4  сая  тн  төмрийн  хүдэр,  2.4  сая  тн  төмрийн  хүдрийн баяжмал, 62.5 мян.тн цайрын баяжмал, 5.1 сая бар газрын тос, 9.0 мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 5.2 сая тн буюу 15.5 хувь, төмрийн хүдэр 1.7 сая.тн буюу 37.3 хувь, хайлуур жоншны хүдэр 5.1 мян.тн буюу 5.7 хувь, газрын тос 111.0 мян.бар буюу 2.2 хувиар тус тус өссөн байна.

Харин зэсийн баяжмал 10.4 мян.тн буюу 1.1 хувь, алт 3.5 тн буюу 24.1 хувь, молибдений баяжмал 209.4 тн буюу 5.2 хувь, төмрийн хүдрийн баяжмал 63.4 мян.тн буюу 2.5 хувь, хайлуур жоншны баяжмал 21.5 мян.тн буюу 37.7 хувь, цайрын баяжмал 0.1 мян.тн буюу 0.2 хувь, катодын зэс 1.5 мян.тн буюу 14.1 хувиар тус тус буурсан байна.

II.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 13.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (15.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 9.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (16.7%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 (50.6%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.8 хувийг эзэлж байна.

II.3. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 9 сарын байдлаар 15.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.9 (14.3%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул  уурхай,  олборлох  аж  үйлдвэрийн  салбарын  борлуулсан  бүтээгдэхүүн  10.5  их  наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (15.5%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.0 (35.3%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 371.9 (7.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж  үйлдвэрийн  салбарын  борлуулсан  нийт  бүтээгдэхүүнээс  10.5  (69.9%)  их  наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 8.9 (59.0%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

III. гадаад худалдаа

Экспорт  5.9  тэрбум  ам.долларт  хүрч  өнгөрсөн  оны  мөн  үеийн  гүйцэтгэлээс  663.3 (12.6%) сая ам.доллараар өссөн байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.2 хувийг эзлэж байна.

Чулуун нүүрсний экспорт: 2019 оны эхний 9 сард 2,434.8 сая ам.долларын 28.6 сая тн чулуун нүүрс  экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 312.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.6 сая тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол 2019 онд 85.0 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт: 2019 оны эхний 9 сард 1,066.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.7 мян.тн-оор бага байна. 2018 оны эхний 8 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1,487.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 1,421.0 сая ам.доллар болжээ.

Төмрийн хүдрийн экспорт: 2019  оны  эхний  9  сард  6,134.3  мян.тн  буюу  422.3  сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 819.6 мян.тн-оор, үнийн дүн нь 181.9 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн  экспортын  дундаж  үнэ  68.8  ам.доллар  болж,  өнгөрсөн  оны  мөн  үеийнхээс  23.6 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт: 2019  оны  эхний  9  сард  4,842.0  мян.бар  буюу 271.7  сая  ам.долларт  хүрсэн  нь  өнгөрсөн  оны  мөн  үеийн  гүйцэтгэлээс  30.2  мян.бар-иар, үнийн  дүнгээр  44.4  сая  ам.доллараар  бага  байна.  Үүнд  дундаж  үнийн  бууралт  нөлөөлсөн байна. 1 бар нефтийн хилийн дундаж үнэ 65.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.1 ам.доллар болж буурчээ.

Цайрын баяжмалын экспорт: 2019 оны эхний 9 сард 100.7 мян.тн цайрын баяжмалын1  тн-ыг  дунджаар  1,441.2  ам.доллараар  экспортолсон  байна.  Өнгөрсөн  оны  мөн  үетэй харьцуулахад  хилийн дундаж  үнэ  223.8  ам.доллараар  буурсан байна. Цайрын  баяжмалын экспорт үнийн дүнгээр 145.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.4 сая ам.доллараар буурчээ.

Хайлуур жоншны экспорт: 2019 оны эхний 9 сард 155.1 сая ам.долларын 499.9 мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мян.тн-оор, үнийн дүнгээр39.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 310.2 ам.доллар болж,  өнгөрсөн  оны  мөн  үеийнхээс  25.5  ам.доллараар  буурсан  байна.  Хайлуур  жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 25.6 хувийг ОХУ руу, 74.2 хувь БНХАУ руу тус тус ногдож байна.

Молибдений баяжмалын экспорт: 2019 оны эхний 9 сард 37.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн- ны  экспортын  хилийн  дундаж  үнэ  8,133.5  ам.доллараас8,784.7 ам.долларт хүрч, 651.2 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 9 сард 4,229.4 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 199.2 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 69.7 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Алтны экспорт: 2019 оны эхний 9 сард 7,464.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн  үеийнхээс  4,032.6  кг-аар  их  байна.  Алтны  экспортын  дундаж  үнэ  2018  оны  мөн  үед 42,104.9    ам.доллар  байсан  бол  энэ  онд  46,121.4  ам.доллар  болж  4,016.5  ам.доллараарөссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өсчээ.

3.2. Импорт

Импорт 4.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 247.7 (5.7%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,016.9  сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 40.9 сая ам.доллараар буюу 4.2 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 9 сард 858.1 сая ам.долларын 1,364.7 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 179.9 мян.тн- оор,  үнийн   дүнгээр     43.4   сая   ам.доллараар   тус   тус  өсчээ.   Нефтийн  бүтээгдэхүүний импортын 86.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.5 хувийг автобензин,67.5 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

Автобензины импорт: 2019 оны эхний 9 сард 397.2 мян.тн автобензин импортолсон нь  2018  оны  мөн  үеийн  дүнгээс  78.2  мян.тн-оор  их  байна.  2018  оны  мөн  үед  1  тн автобензины  импортын  дундаж  үнэ  702.1  ам.доллар  байсан  бол  2019  оны  эхний  9  сард 599.0  ам.доллар болж 14.7 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт: 2019  оны  эхний  9  сард  824.2  мян.тн  болж  2018  оны  мөн үеийн  гүйцэтгэлээс  193.8  мян.тн-оор  өссөн  байна.  2018  оны  эхний  9  сард    1  тн  дизель түлшний импортын дундаж үнэ 656.4 ам.доллар байсан бол энэ онд  615.6 ам.долларт хүрч 40.8 ам.доллар буюу 6.2  хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.6 сая ам.доллараар нэмэгджээ.

                                                    IV. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАЛААР

 IV.1 Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тосолборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

Энэ оны 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 5.28 сая баррель буюу 716.093 (64.82%) тонн газрын тос олборлож, 5.0 сая баррель буюу 678.808 тонн (61.36%) газрын тос экспортлож 09 сарын 25-ны өдрийн байдлаар 172.15 тэрбум төгрөг (51.3%) -ийн орлого хуримтлуулаад байна.

IV.2 Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

     2019 оны 10дугаар сарын 22-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 24 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэйбайна. Үүнээс:

  • А-80 автобензин 26;
  • Аи-92 автобензин 28;
  • Дизелийн түлш 21;
  • ТС-1 онгоцны түлш 8хоногийн нөөцтэй байна.

Бөөний борлуулалтын үнийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлшний бөөний үнэ 50 төгрөгөөр, Дорнод аймаг дахь дизелийн түлшний бөөний борлуулалтын үнэ 40-100 төгрөгөөр тус тус буурсан бол бусад компани болон аймгуудын хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бөөний үнэд өөрчлөлт ороогүй байна.

IV.3 Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ

            Хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн статистик мэдээ /2019.10.28-ны өдрийн байдлаар/Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  2853  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гэктар

Хувь

Нийт нутаг дэвгэрт эзлэх хувь

Нийт

2853

100%

7 595 445.72

100

4.9%

Хайгуулын

1183

41.5%

5 959 754.30

78.5

3.8%

Ашиглалтын

1670

58.5%

1 635 691.42

21.5

1%


Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 9 дүгээр сарын хөдөлгөөний мэдээ:

  • Хугацаа сунгах-3
  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-6
  • Шинээр барьцаалсан-1
  • Бүхэлд нь буцааж өгсөн-2
  • Хэсэгчлэн буцааж өгсөн-3
  • Бүхэлд нь шилжүүлсэн-3
  • Хэсэгчлэн шилжүүлсэн-2
  • Шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл-7
  • Дуусгавар болсон-22
  • Цуцлагдсан-11

 

 

 

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3815
Нийт 3749203