Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн зэрэг олгох сургалтад урьж байна


 

    Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ноос 01 дүгээр сарын 17-ны өдөр  хүртэл ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төв дээр зохион байгуулах тул болзол хангасан хүмүүсийг хамрагдахыг урьж байна.

Бүртгэл эхлэх хугацаа: 2019-12-9-ний өдрөөс 2019-12-20-ны өдрийг дуустал ШУТИС-ийн хичээлийн I байр 310 тоотод бүртгэнэ.

Тавигдах шаардлага: Бакалавр зэрэгтэй бол мэргэжлээрээ тасралтгүй 8-аас доошгүй жил, магистр зэрэгтэй бол 5-аас доошгүй жил ажиллаж туршлагажсан, зохих бүтээл, нийтлэл, туурвилтай байх.

Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл-анкет (хавсралтбөглөх), ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбарууд,мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ-үнэмлэх баримтуудын хуулбар, бүтээлийн жагсаалт (2 хүнээр баталгаажуулсан гарын үсэг-тэмдэгийн хамт авсан байх)3х4 зураг-2%, иргэний үнэмлэхийн хуулбар-2%, сургалтын төлбөр нь Зөвлөх зэрэг горилогчийнх-1 сая төгрөг, зөвлөх зэргийн сунгалт-500 мян.төг, Мэргэшсэн зэрэг горилогчийнх-800 мян.төг, мэргэшсэн зэргийн сунгалтын төлбөр-400 мян.төг. ШУТИС-ГУУС Голомт банк 8115101741тоот дансанд тушаасан баримт.

МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ МЭРГЭЖИЛТНИЙ ӨРГӨДЛИЙН МАЯГТ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ!

 

 

Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн зэрэг олгох Зөвлөл

ШУТИС-ийн Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв

Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг

 

Харилцах утас-99185616-А.Баасанжаргал, 99110575-Ж.Цэвээнжав

Цахим хаяг-baaskanil@yahoo.com,btseveen2003@yahoo.com

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3990
Нийт 3749378