ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН АНХААРАЛД


 

     Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жил болон Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн"-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санаачилгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

   "Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн"-ийг Канад Улсын "Сесмим" төслийн дэмжлэгтэйгээр, Геологи, уул уурхайн мэргэжлийн холбоод яамтай хамтран 2019 оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулна. Энэхүү зөвлөгөөнд оролцох хүсэлтэй салбарын мэргэжлийн холбоод доорх маягтын дагуу өөрийн холбооны бүртгэлийг бөглөн ирүүлнэ үү. Ирүүлсэн бүртгэлээр салбарт үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа, үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр явуулж байгаа, үйл ажиллагаа нь тогтворжсон холбоодын судалгааг гаргаж, сан бүрдүүлэх тул ажил хэрэгч хандахыг Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодод хүсч байна.

      Анхдугаар зөвлөлгөөнд өөрийн холбооны дүрэм, журам, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай илтгэл тавих, танилцуулга хийх хүсэлтэй холбоо нь илтгэл, танилцуулгын нэр, товч агуулга, илтгэгчийн нэрийг дор дурдсан хаягаар ирүүлнэ үү. Бүртгэл болон илтгэлийн материал өгөх хугацаа богино байгааг анхаарч, идэвхитэй оролцохыг Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодод уриалж байна.

 

Бүртгэл болон илтгэлийн сэдэвтэй холбоотой лавлагаа авах хаяг:

            - Д.Сүхбаатар: Утас: 99080035, e-mail: sukhee_59@yahoo.com

            - Х.Баярхангай: Утас: 51260701, e-mail: bayarkhangai@mmhi.gov.mn

 

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ!

 

Бүртгэл болон илтгэлийн сэдэв ирүүлэх  хаяг:

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ ТББ

СЕСМИМ ТӨСӨЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3495
Нийт 3748883