АИ-92 шатахууны үнийг тогтвортой барих ЗГ-ын шийдвэр гарлаа


Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс Эрсдэлийн сан буюу “Hedge Fund” үүсгэх гэрээ байгуулах эрхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт олголоо.

Эрсдэлийн сан байгуулагдсанаар:

АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах үндсэн ач холбогдолтой. Үүнд:

  1. Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдтийн засагт эерэг уур амьсгал бүрүүдэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой билээ
  2. Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ
  3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна.Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй юм.

 

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 134
Өчигдөр 5662
Нийт 4283766