“Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо”-ны санаачлагаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, ШУА, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо зэрэг байгууллагууд хамтран 2020 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо XII удаагаа зохион байгуулах болсныг Танд албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.
“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2020” чуулга уулзалтын хүрээнд:
Геологи, эрдэс баялгийн салбар дахь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, геологийн региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул, арга аргачлал, техник технологи, геологи, уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл байдал, салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хандлага зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг хийгдэнэ.
Геологи, эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалтын орчин, бэрхшээл, боломж, шийдэл, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар чуулга уулзалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, гарсан үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэж “Зөвлөмж” гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулан ажиллана.
Хугацаа: 2020.03.26-27. (0900-1800 цаг)
Байршил: Корпорейт Конвеншн Төв
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төслөө танилцуулах, хөрөнгө оруулагч олох, хамтран ажиллах байгууллагаа сонгох боломжийг бүрдүүлэх зорилготой хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.
Оролцогч:
Бүртгэх хугацаа: 2020.03.25
Хугацаа: 2020.03.27 (0900-1800 цаг)
Байршил: Корпорейт Конвеншн Төв
Төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг чуулганд оролцогчдод нээлттэй сурталчилж, мэдээлэл өгнө.
Геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр ажилладаг компаниуд хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулах, байгууллагаа сурталчлах, ажил үйлчилгээний талаар мэдээлэл өгнө.
Энэ хэсгээс чуулга уулзалтад оролцогч та бүхэн төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, төсөл хөтөлбөрүүдтэй танилцах, хамтран ажиллах компаниа сонгох боломжтой.
Бүртгэх хугацаа: 2020.03.24
Үзэсгэлэнгийн талбайн хэмжээ: 2м х 2м х 1м
Хугацаа: 2020.03.26-27. (0900-1800 цаг)
Байршил: Корпорейт Конвеншн Төв
Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, үр дүнгийн тайлан бичиж, хамгаалсан хамт олны хөдөлмөр, бүтээлийг үнэлж “ЗУРАГЛАЛЫН ШИЛДЭГ БАГ“ шагналаар шагнаж, багт ажилласан инженер техникийн ажилтнуудыг алдаршуулах, сурталчлах
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.03.13
Шагнал гардуулах хугацаа: 2020.03.27
Байршил: Корпорейт Конвеншн Төв
“ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАГ” ШАЛГАРУУЛАХ
Улс орны эдийн засагт нөлөөлхүйц ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн, үр дүн, нөөцийн тооцооны тайланг бичиж хамгаалсан хамт олны хөдөлмөр, бүтээлийг "ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАГ" шагналаар шагнаж, багт ажилласан инженер техникийн ажилтнуудыг алдаршуулах, сурталчлах
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.03.13
Шагнал гардуулах хугацаа: 2020.03.27
Байршил: Корпорейт Конвеншн Төв
“Монголын Геологи, Хайгуул 2020” чуулга уулзалтын хүрээнд “Голден Хилл” ХХК-ний нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний 12 дэх удаагийн бага хурлыг их сургуулиудын геологи, уул уурхайн чиглэлээр сурч байгаа бакалаврын өдрийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулна.
Материал хүлээн авах хугацаа: 2020.03.06
Болох хугацаа: 2020.03.13
Байршил: ШУТИС
Шалгаруулах номинац
Материал хүлээн авах хугацаа: 2020.03.23
Хугацаа: 2020.03.26-27 (0900-1800 цаг)
Байршил: КОРПОРЕЙТ КОНВЕНШН ТӨВ
Шалгаруулах номинац
Материал хүлээн авах хугацаа: 2020.03.23
Хугацаа: 2020.03.26-27 (0900-1800 цаг)
Байршил: КОРПОРЕЙТ КОНВЕНШН ТӨВ
“Монголын Геологи, Хайгуул 2020” чуулга уулзалтын хүрээнд геологи, эрдэс баялгийн салбарын геологич инженерүүдэд зориулсан мэргэшүүлэх сургалтыг гадаад дотоодын мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй инженерүүд явуулна.
Мэргэшүүлэх сургалтад сууснаар инженер та бүхэн орчин үеийн судалгааны аргачлал эзэмшин, үйлдвэрлэлийн ажилдаа ашиглах, хичээл заасан багш болон инженерүүдтэй харилцан мэдээлэл солилцох, зөвлөгөө авах, хамтран ажиллах боломжтой болно.
Бүртгэх хугацаа: 2020.03.20
Сургалт болох хугацаа: 2020.03. 20-21 [23-24] (0900-1800 цаг)
Сургалт болох байршил: МУИС
“Монголын Геологи, Хайгуул 2020” чуулга уулзалтад зориулсан төр засгийн мэдээ, геологи, ашигт малтмал, арга аргачлал, технологи, хайгуулын ажлын үр дүн, шинэ нээлт, геологи-уул уурхайн эдийн засаг, геофизик, гидрогеологи, геоэкологийн судалгаа, мэргэжилтний дуу хоолой зэрэг агуулга бүхий, чуулга уулзалтын илтгэлүүдийг нэгтгэсэн Үйлдвэрлэл-Эрдэм шинжилгээний “Хайгуулчин” сэтгүүлийн 61 дэхь дугаар хэвлэгдэн гарна.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.02.10
“Монголын Геологи, Хайгуул 2020” чуулга уулзалтыг сурталчлах, харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, танилцуулах, цэвэр агаарт гаран алжаал тайлах, амраах зорилгоор уламжлалт явган аялалыг зохион байгуулна.
Аялалын үеэр Богдхан уулын геологийн тогтоцын талаар мэдээлэл хийж, байгалиа хамгаалах уриалга дэвшүүлэх, хог хаягдлыг цэвэрлэх, таних тэмдэг бүхий самбар байрлуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулна.
Инженер, оюутан гэсэн ангиллаар оргил булаалдах тэмцээнийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.
Маршрут: Сүхбаатарын талбай-Төр хурахын ам-Цэцээ гүн-Төр хурахын ам-Улаанбаатар
Хугацаа: 2020.03.29 (0900-1800 цаг)
“Платинум” ивээн тэтгэгч: 10 сая төгрөг
“Алтан” ивээн тэтгэгч: 5 сая төгрөг
Ивээн тэтгэгч: 1 сая төгрөг
Ивээн тэтгэгчдийн логог чуулга уулзалтын албан ёсны цахим хуудас www.mmer.mn дээр байршин бүх төрлийн хэвлэмэл материалд хэвлэн сурталчилна.
Ивээн тэтгэгч байгууллагууд чуулга уулзалтын үндсэн хуралдаанд илтгэл хэлэлцүүлэх, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад давуу эрхээр оролцох боломжтой.
Чуулга уулзалтын талаарх мэдээллийг телевиз, радио өдөр тутмын сонин, цахим хуудас, facebook, twitter хаяг зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд мэдээлж, сурталчилна.
Чуулга уулзалтад оролцогчдод “Зохион байгуулах зөвлөл”-өөс бэлтгэсэн холбогдох мэдээлэл бүхий тараах материал, хөтөлбөр, мандат, сэтгүүлийг өгнө.
Чуулга уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг www.mmer.mn цахим хуудас, www.facebook.com/monseg.monseg хаягнаас авах буюу доорх хаягаар холбогдоно уу.
КОРПОРЕЙТ КОНВЕНШН ТӨВ
Махатма Гандийн гудамж-39, Хан-уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс 17011
М.Очирбат info@mmer.mn 99085258
Д.Хашбат khashbat.d@gmail.com 99109116
Өнөөдөр | |
Өчигдөр | 7194 |
Нийт | 6748454 |