ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


 

Огноо:2020.02.12

Тендер шалгаруулалтын нэр: Бичиг хэргийн материал

Тендер шалгаруулалтын дугаар: УУХҮЯ/202012001

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь сонирхсон эрх бүхий тендерт оролцогчдоос Бичгийн цаас /Багц-1/, Бичиг хэргийн материал /Багц-2/, Принтерийн хор /Багц-3/, Хэвлэлийн материал /Багц-4/ нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийг 4 багцаар зарлаж байгаа ба тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн багцад саналаа ирүүлж болно. 

Энэхүү тендер нь Монгол Улсын цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын кодоор нэвтрэн, тендерийн материалаа электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр илгээнэ.

         Тендерийн үнийн саналыг 2020оны 02дугаарсарын 20-ны өдрийн 14:00 цагаас өмнө Төрийн цахим худалдан авах ажиллагааны системд цахимаар ирүүлнэ.

        Нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 202тоот өрөөнд тендерт оролцогчдын үнийн саналыг нээнэ.       

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар холбогдож тодруулна уу.

 

Монгол, Улаанбаатар, Чингэлтэйдүүрэг, 4-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж,

Засгийн газрын 2-р байр, 204
Утас: 51-260864, Факс: 318169
И мэйл хаяг: info@mmhi.gov.mn
Веб хаяг: http://mmhi.gov.mn

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 124
Өчигдөр 5662
Нийт 4283756