Огноо: 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр
Тендер шалгаруулалтын дугаар:УУХҮЯ/202012006
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2020 онд Улсын төсвийн хөрөнгөөр “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил”-ын 15 төсөл, сэдэвчилсэн судалгааны 5 төслийг тус тус хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг чадварын мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mn хаягаар мэдээллийг авч, мэдүүлгээ цахим системээр ирүүлнэ.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дор дурдсан нэр бүхий геологийн судалгааны ажил байна. Үүнд:
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14, 15, 16 дугаар зүйлийн шаардлага хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
Мэдээлэлд дараах зүйлсийг нэмж багтаасан байна.
Үүнд:
Сонирхсон этгээд чадварын мэдүүлэгтэй холбоотой мэдээллийг 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 12 цаг 30 минут хүртэл цахим систем /tender.gov.mn/-ээр хүлээн авах бөгөөд мэдээлэлтэй холбоотой тодруулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Үнэлгээний хорооноос цахимаар илгээнэ.
Чадварын мэдүүлэг хүлээн авах эцсийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 14.00 цаг хүртэл байх тул уг хугацаанд багтааж /tender.gov.mn/-ээр ирүүлнэ үү.
УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Өнөөдөр | |
Өчигдөр | 4281 |
Нийт | 6466137 |