БЭРХИЙН УУРХАЙГ ТҮШИГЛЭСЭН МОНГОЛЫН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙН ТЭЗҮ БАТЛАГДЛАА


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн Удирдах хорооны гишүүд Л.Оюун-Эрдэнэ сайдад далд уурхайн музейн ТЭЗҮ, барилгын зураг төсөл, төсвийг хүлээлгэн өглөө. Эдгээр баримт бичгүүд батлагдсан нь музейн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжийг бүрдүүллээ. Тухайлбал энэ оны 5 дугаар сараас эхлэн музейн сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, газрын доорх малталтуудын нэвтрэлтийн ажил, гадна шугам сүлжээ /дулааны болон цахилгаан хангамж, цэвэр усны шугам сүлжээ, ариутгах татуургын байгууламж/ гэх мэт 6-7 ажлууд хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 328
Өчигдөр 4225
Нийт 4956161