Тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго


Эрхэм зорилго:
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхэм зорилго нь ил тод, хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулж, эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгоход оршино.
 
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана: 
 
  • Геологийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож бүх төрлийн ашигт малтмалын олборлолт, баяжуулалт, борлуулалт, экспортын асуудлыг бодлогын удирдамжаар хангах замаар улс орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх;
  • Хүнд үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, шинэчлэх, замаар үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах, хөгжүүлэх;
  • Түлш, газрын тосны салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож газрын тос, уламжлалт бус газрын тосны (нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар, тослог элс гэх мэт) эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, олборлолт, борлуулалтыг тогтвортой урт хугацаанд хадгалаж, боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, түлшний чанар, стандартыг сайжруулж,  агаарын бохирдлыг бууруулах;
  • Геологи, уул уурхай, түлш, хүнд үйлдвэрийн салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах;
  • Салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх;
  • Геологи, уул уурхай, газрын тос, түлш, хүнд үйлдвэрийн салбарт техникийн шинэчлэлт хийж, байгаль орчинд хал багатай, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
  • Иргэний нийгмийн оролцоонд суурилсан ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” болон “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга”, тэдгээрийн зарчмууд болон стандартыг нэвтрүүлэх;
  • Геологи, уул уурхай, газрын тос, түлш, хүнд үйлдвэрийн салбарын ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарч ажиллах;

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3433
Өчигдөр 2208
Нийт 789362