“Ил тод уул уурхай” нээлттэй уулзалт зохион байгууллаа

“Ил тод уул уурхай” нээлттэй уулзалт зохион байгууллаа

Уул уурхайн яам сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригийн 11 цагаас  “Ил тод уул уурхай” нээлттэй уулзалт зохион байгуулахаар болсноо өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.
 
Геологи, уул уурхайн салбарын бодлого, шийдвэр олон нийтэд нээлттэй, ил тодоор хүрэх учиртай. Тиймдээ энэхүү “Ил тод уул уурхай” нээлттэй уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
 
Уулзалтад Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Дэд сайд О.Эрдэнэбулган, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид, Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх болон Уул уурхайн яамны газар, хэлтсийн дарга нар хэвлэл мэдээллийн байгууллагынхан өргөнөөр оролцлоо. Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан геологи уул уурхайн салбарт хийгдэх томоохон ажил болоод Уул уурхайн яамны хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Түүнчилэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал болоод стратегийн орд газруудын лиценз, газрын тосны бүтээгдэхүүний талаар хөндөж ярилаа. Мөн Уул уурхайн яамны бүтцээ Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн байгуулсан гэдгээ онцолж байлаа.