Хамтын ажиллагааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгооор хоёр талын уулзалт яриаг идэвхтэй явуулж байна

Хамтын ажиллагааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгооор хоёр талын уулзалт яриаг идэвхтэй явуулж байна

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгооор хоёр талын уулзалт яриаг идэвхтэй явуулж ирлээ.
 
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайд И.К.Азизов, БНХАУ-ын элчин сайд Ван Шаолун, Япон Улсын элчин сайд Шимизү Такэнори, Франц Улсын элчин сайд Ив Дэлунэ, АНУ-ын сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландин, ХБНГУ-ын элчин сайд Герхад Тийдеманн, Бүгд Найрамдах Беларусь Улсын элчин сайд С.В.Чепурной, Канад Улсын элчин сайд Эд Жэйгэр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Кристофер Чарльз Стюарт нарыг хүлээн авч уулзсан.
 
Мөн тэрбээр гадаад орны болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөлтэй  уулзалт хийж, Монгол Улсын эдийн засаг, экспортын тулгуур салбар болсон уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, ил тод, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, харилцан ашигтай байх орчныг бүрдүүлэх чиглэлд УИХ, Засгийн газраас сүүлийн үед эрчимтэй авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.