САЙД Д.СУМЪЯАБАЗАР “АРЕВА МАЙНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЖАК ПЭТЬЁГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

САЙД Д.СУМЪЯАБАЗАР “АРЕВА МАЙНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЖАК ПЭТЬЁГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Франц Улсын төрийн өмчит Арева группын Уул уурхайн нэгжийн тэргүүн Дэд ерөнхийлөгч Жак Пэтье тэргүүтэй Арева Групп болон Мицубиши корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

            Уулзалтаар Арева Группын талаас хоёр улсын хамтарсан Арева Майнс ХХК-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийв.

Сайд Д.Сумъяабазар орон нутаг, иргэний нийгэмтэй харилцах харилцаагаа сайжруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа чанаржуулах тал дээр анхаарал хандуулж ажиллахыг Арева группээс хүслээ.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.