УУХҮ-ийн сайд Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр Франц улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсакыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Элизабэт Барсак УУХҮ-ийн сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хамтын ажиллагаа, ашигт малтмал, хөдөө аж ахуй, боловсролын салбарт өргөжин хөгжиж байгааг хэллээ. Мөн тэрбээр уул уурхайн салбараар суралцаж төгссөн хүмүүсийг нарийн мэргэжлээр мэргэшүүлэх үүднээс ШУТИС дээр “Ур чадварын төв”-ийг нээж буй талаар дуулгав.
Сайд Д.Сумъяабазар уг асуудалд талархалтай хандаж буйгаа илэрхийлэхийн ялдамд цаашид уул уурхайн салбарын баримтлаж буй бодлого чиглэлийн талаар Элчин сайдад товч мэдээлэл өгч, санал солилцлоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.